
Монгол Ардын Хувьсгалт намын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж байна. Уг хуралдаанаар Дундговь, Говь-Алтай аймгийн Засаг дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай хэлэлцэж байгаа аж. Дундговь аймгийн Засаг дарга Ш.Төрбат эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдөл өгч хүсэлт гаргасан гэнэ. Харин Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Бямбажав нь ямар асуудлаас болж албан тушаалаасаа чөлөөлөгдөх гэж байгаа талаар одоогоор тодорхойгүй байна.
Б.Алт