Зорчигч тээвэрлэлт болон нислэгийн тоо өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Зорчигч тээвэрлэлт болон нислэгийн тоо өсчээ

Энэ оны нэгдүгээр сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орон нутгийн зах зээлд нислэгийн тоо 39-өөр  буюу 38 хувиар өсчээ. Мөн хугацаанд  зорчигч тээвэрлэлт 2449 хүнээр буюу 53 хувиар өссөн гарсан байна. Дотоодын нислэгт “Аэромонголиа” компани 62 удаагийн нислэг хийж, 2389 зорчигчид үйлчилжээ. “Изинис Эйрвиз” компани 224 нислэгээр 4652 зорчигч тээвэрлэжээ. Мөн хугацаанд олон улсын чиглэлд ч нислэгийн тоо болоод зорчигчдын тоо өссөөр байгаа ажээ. Олон улсын нислэгийн тоо 36 хувиар, зорчигчдын тоо 16 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Олон улсын чиглэлд “МИАТ” / Mongolian Airlines / компани хамгийн олон буюу 148 удаа нислэг хийж 18 мянган зорчигч тээвэрлэжээ. “Эйр чайна” 60, “Кореан Эйр” 32, “Аэрофлот” 24, “Изинис Эйрвиз” 18, “Аэромонголиа” 16 удаагийн нислэг хийсэн байна.
Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж