Овсянникова: Ажилдаа явж буй мэт л өдөр бүр шүүх рүү явж байна

Хуучирсан мэдээ: 2022.08.09-нд нийтлэгдсэн

Овсянникова: Ажилдаа явж буй мэт л өдөр бүр шүүх рүү явж байна

Овсянникова: Ажилдаа явж буй мэт л өдөр бүр шүүх рүү явж байна

Украин дахь Оросын түрэмгийллийг эсэргүүцэн телевизийн мэдээний дундуур эсэргүүцлээ илэрхийлсэн сэтгүүлчид дахин торгууль ногдуулж болзошгүй болжээ.

Оросын армийн нэр хүндийг гутаасан гэх хэргээр сэтгүүлч эмэгтэй 650 еврогийн торгууль төлөх болсныг түүний өмгөөлөгч Дмитрий Захватов мэдэгдсэн. Түүнчлэн, зөвшөөрөлгүй олон нийтийн арга хэмжээ зохион байгуулсан хэргээр буруутгагдаж, 256 еврогийн торгууль төлөх болсон билээ. Ингээд зогссонгүй, өнгөрсөн сард Марина Овсянникова шоронд хоригдож буй сөрөг хүчний зүтгэлтэн Илья Яшиныг дэмжсэн үг хэлснийхээ төлөө 800 еврогийн торгуульд унажээ.

Хамгийн сүүлд фэйсбүүкдээ оруулсан нийтлэлийнх нь улмаас түүнд мөн л торгууль ногдуулж болзошгүй болоод байна. Марина Овсянникова өчигдөр /2022.08.08/ “Би ажилдаа явж байгаа юм шиг л өдөр бүр шүүх рүү явж байна. Оросын ертөнцийн агуу байдлыг хүлээн зөвшөөрч чадаагүйдээ би гүнээ харамсаж байна. 21 дүгээр зуунд бохирын шугам, боловсон нойлгүй амьдарч буй 30 сая оросуудын нэрийн өмнөөс Путинд талархаж буйгаа илэрхийлж чадсангүй” гэж тэр фэйсбүүкдээ бичжээ. Түүнчлэн өөрийг нь буруутгаж буй үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тэр хэллээ.

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж