Япон улсад Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Нагасаки хотод атомын бөмбөг дэлбэрсний 77 жилийн ой тохиож байна.
Тус улсын иргэд Мягмар гаригийн өглөө амиа алдагсдад хүндэтгэл үзүүлэхээр Нагасаки Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд цугларчээ. Жил бүр амиа алдагсдад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа тус цэцэрлэгт хүрээлэнд болдог байна.
Уг арга хэмжээнд 1700 орчим хүн оролцжээ. Өмнөх хоёр жилийн хугацаанд "Covid-19" тахлын улмаас ёслолын ажиллагаанд гурав дахин бага хүн оролцож байв.
Цэцэрлэгт хүрээлэнд бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүс, Ерөнхий сайд Кишида Фумио болон олон арван орны төлөөлөгчид цугларсан байна. Дурсгалын самбарт 192,310 хохирогчийн нэрсийг агуулсан бүртгэлийг байрлуулжээ.
Эх сурвалж: NHK JAPAN
Холбоотой мэдээ