НҮБ-ын төлөөлөгч Монголд мэндчилгээ дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.08.09-нд нийтлэгдсэн

НҮБ-ын төлөөлөгч Монголд мэндчилгээ дэвшүүлэв

НҮБ-ын төлөөлөгч Монголд мэндчилгээ дэвшүүлэв

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өнөөдөр /2022.08.09/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлал наймдугаар сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.

НҮБ-ын төлөөлөгчийн албан ёсны твиттер хуудсанд Монгол Улсад хүрэлцэн ирж буйн илэрхийлэл хөдөө талын зургийг нийтлээд “Сайн байна уу, Монгол?” гэж жиргэжээ. Түүнчлэн, Антонио Гутерреш өөрийн твиттер хаягтаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй авахуулсан зургаа нийтлээд, талархал илэрхийлэв.

“Ухнаагийн Хүрэлсүх болон Монголын ард түмэн надад найрсаг зочломтой хандсан явдалд талархаж байна. Монгол Улс цөмийн зэвсгээс ангид бүс гэдгээ зарласнаар цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах амлалтаа харуулсан. Бусад улс ч бас энэ жишгийг дагана гэж найдаж байна” гэж тэр жиргэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж