Ховдынхон ирэх улирал дээд лигт тэсрэлт хийх үү?

Хуучирсан мэдээ: 2022.08.09-нд нийтлэгдсэн

Ховдынхон ирэх улирал дээд лигт тэсрэлт хийх үү?

Ховдынхон ирэх улирал дээд лигт тэсрэлт хийх үү?

Ирэх хөлбөмбөгийн дээд лигийн шинэ улирал сонирхолтой болох шинжтэй. Багууд ч эхнээсээ бүрэлдэхүүнээ зузаатгаж, шинэ улиралдаа бэлтгэж байна. Ялангуяа шинэ өнгө төрхтэй болсон Ховд багийнхан талбайн гадна болон талбай дээр сонирхолтой солилцоо, наймаануудыг хийжээ.

Тухайлбал, Ховд багийн шинэ эзнээр Б.Бат-Эрдэнэ тодорчээ. Шинэ эзэн ч багтаа шинэчлэлийн салхи оруулж, Монголын хөлбөмбөгийн домогт тоглогч, дээд лигийн хоёр удаагийн аварга, өнөө цагийн шилдэг дасгалжуулагч Б.Гарьдмагнайд багийнхаа жолоог атгуулжээ. Тэрбээр дасгалжуулагчийн багтаа “Хаан хүнс Эрчим” клубын туслах дасгалжуулагч Э.Чинбаатар, шигшээ багийн хаалгачийн дасгалжуулагч Ю.Сайнхүү нарыг багтаажээ.

Үүнээс гадна шилдгүүдээр бүрэлдэхүүнээ зузаатгасан. Тодруулбал, 2021 оны Монголын шилдэг хөлбөмбөгчин, алтан бөмбөгийн эзэн А.Тэмүүжин, шигшээ багийн хамгаалагч П.Баярцэнгэл, футзалын шигшээ багийн тоглогч А.Тэмүүлэн, дээд лигийн туршлагатай хаалгач А.Сайханчулуун, н.Энхтүвшин нарыг эгнээндээ нэгтгэжээ. Мөн шигшээ багийн довтлогч, 2020 оны Монголын шилдэг хөлбөмбөгчин, 2020 оны ”Шилдэг гоол”-ын эзэн” Н.Наранболдыг багтаа элсүүлэв.

Өнгөрсөн улирал Ховд баг “Mobi” дээд лигт 11 оноотой есдүгээр байр эзэлж, дээд лигт үлдэхийн төлөө “Хөх чононууд”-ыг буулган авсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж