Украинд үзүүлж буй АНУ-ын ээлжит тусламж

Хуучирсан мэдээ: 2022.08.09-нд нийтлэгдсэн

Украинд үзүүлж буй АНУ-ын ээлжит тусламж

Украинд үзүүлж буй АНУ-ын ээлжит тусламж

АНУ цэргийн болон санхүүгийн ээлжит тусламжаа Украинд үзүүлэхээ зарлав. Пентагон нэг тэрбум ам.долларын тусламж зарласан бол Дэлхийн банк 4.5 тэрбумаар туслахаа амлалаа.

Дайн эхэлснээс хойш ийнхүү 18 дахь удаагийн зэвсгийн тусламжж АНУ үзүүлж байна. Шинэ багцад “HIMARS” пуужингийн систем, миномет болон их бууны сум, танк эсэргүүцэх пуужингийн жавелин систем, тэсрэх бодис, нураах төхөөрөмж багтжээ. АНУ-ын нийлүүлсэн зэвсэг гал дээр тос нэмсэн гэж Москва өмнө нь буруутгасан удаатай.

ОХУ Киевийг эзэлж чадаагүй тул дайны зорилгоо бууруулж, цэргийн хүчээ зүүн Донбасст болон өмнөд далайн эргийн хотууд руу шилжүүлээд буй. Сүүлийн хоёр долоо хоногт тийм их биш ч гэсэн зүүн хэсэгт тодорхой хэмжээний ахиц дэвшил гарсан байна. Тэд Путины ерөнхий зорилтуудын нэгийг нь ч биелүүлээгүй гэдгийг эх сурвалж мэдээлжээ. Оросын 70-80 мянга орчим цэрэг зургаан сарын хугацаанд амь эрсэдсэн.

“Украинд амьжиргааны нөхцөл байдал улам дордох, ядуурлаас сэргийлэхийн тулд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал зэрэг төрийн үйлчилгээг таслалгүй явуулах шаардлагатай гэдгийг Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Малпасс онцоллоо.  Энэ удаагийн тусламж нь үндэсний хэмжээнд засгийн газрын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх хувь нэмэр болно гэж үзэж байна.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж