Камила Валиевагийн хэрэг эцсийн шатандаа орлоо | News.MN

Камила Валиевагийн хэрэг эцсийн шатандаа орлоо

Камила Валиевагийн хэрэг эцсийн шатандаа орлоо

Камила Валиевагийн хэрэг эцсийн шатандаа орлоо

Оросын уран гулгалтын өнөө цагийн тод оддын нэг Камила Валиевагийн допингийн хэрэг дуусах шатандаа орсон тухай Оросын допингийн эсрэг агентлагаас/РУСАДА/ мэдэгдлээ.

РУСАДА-ийн хэвлэлийн төлөөлөгч ярихдаа “Мөрдөн байцаалт эцсийн шатандаа орсон. Байцаалтын явцад тамирчны ойрын хүрээллээс мэдүүлэг авч, хангалттай мэдээлэл цуглуулсан. Тухайн тамирчин нь 16 нас хүрээгүй байсан учир энэ хэргийг сайтар шалгах хэрэгтэй. Ирэх долоо хоногт мөрдөн байцаалтын үр дүнг холбогдох хүмүүст нь хүргэнэ” гэв.

Саяхан дэлхийн допингийн эсрэг агенлагийн /WADA/ ерөнхийлөгч Витолд Банкагийн зүгээс Валиевагийн хэргийг наймдугаар сарын 8-н гэхэд шийдвэрлэхийг үүрэг болгосон билээ. Тэрбээр долдугаар сарын сүүлээр “Inside the Games” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “РУСАДА удахгүй шүүх хурал зохион байгуулна гэж хүлээж байна. Хэрэв шударга бус шийдэр гарвал Спортын арбитрын шүүх /CAS/-д хандах боломж бидэнд нээлттэй бий. Гэхдээ тэдэнд жаахан хугацаа өгье. Энэ сард РУСАДА-аас зарим нэг баримт бичиг, материал хүссэн. Бид шүүх хуралд хяналт тавих болно” гэжээ.

Камила Валиева өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ОХУ-ын аваргад оролцох үеэрээ допингийн шинжилгээ өгсөн бөгөөд түүний шинжилгээний хариу Бээжингийн олимпийн үеэр ил болж, түүнээс триметазидин гэх зүрхний үйл ажиллагаа дэмждэг хориотой бодис илэрсэн юм. Харин тамирчны зүгээс өвөө нь зүрхний эм уудаг гэж тайлбарласан билээ.

Допингтой нэр холбогдсон Камила Валиева Бээжингийн олимпийн ганцаарчилсан төрөлд ч өндөр амжилт үзүүлж чадаагүй, дөрөвдүгээр байраар тэмцээнээ өндөрлүүлсэн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-09 66.181.176.233

Оросууд тамирчиддаа бодлогоор допинг хэрэглуулдэг, тамирчид хэрэглэхгуй гэх эрх байхгуй, ямар ч хамаагуй аргаар амжилт гаргаж, улсын нэр гаргах хэрэгтэй гээд шахчихдаг, Rusada нь арыг даадаг ухаантай

Avatar

zochin 2022-08-09 202.21.96.226

Horolson shdee. Ataarhuu hugshin zaLUUGUI YANHANUUD SOLONGORUULSAN SHDEE. uursduu ohingui yumshig PLease Karma baidag yum shuu uursdiinh chin ohiduddad

Avatar

Зочин 2022-08-09 202.21.96.226

Karmagaa edleed zarim ni nasaaraa ur huuhedgui yanhandadd zarim ni udur shunujinguu setgeliin daramttai amidrag ee

Avatar

Зочин 2022-08-09 202.9.40.95

Оросууд хэдэн жилийн өмнөөс тамирчиддаа допинг хэрэглүүлж, тэд нар нь энд тэнд тэмцээнд ороод л допингийн шалгалт дээр бүдрээд байсан. Шалгаан нь одоо л ил болж байна. Путинд дайн хийхийн тулд дотоодын дэмжлэг хэрэгтэй байсан, дотоод дэмжлэг олж авахын тулд барууныхныг үзэн ядуулах хэрэгтэй байв. Үүний тулд тамирчдаа золиосолжээ. Оросын тамирчид допингийн шалгалтад бүдрэх бүрд барууныг үзэн ядах үзэл хүчтэй болж байлаа. Оргил нь өвлийн олимп, Валиева байлаа. Өвлийн олимп дуусангуут дайн эхэлсэн

Avatar

moda end duusdag gsn 2022-08-09 192.82.82.51

musun urguund irj s** ajiluul

Avatar

Зочин 2022-08-09 122.201.22.183

Wada bas l uls torjison bguullaga bolson…ihenh sanhuujilt n ANU s..

Avatar

Зочин 2022-08-09 202.9.40.95

Камила Валиева өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ОХУ-ын аваргад оролцох үеэрээ допингийн шинжилгээ өгсөн бөгөөд түүний шинжилгээний хариу Бээжингийн олимпийн үеэр ил болж, түүнээс триметазидин гэх зүрхний үйл ажиллагаа дэмждэг хориотой бодис илэрсэн юм. Харин тамирчны зүгээс өвөө нь зүрхний эм уудаг гэж тайлбарласан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж