ШУТИС, ХААИС төлбөрөө 30 хувь нэмжээ

Хуучирсан мэдээ: 2022.08.09-нд нийтлэгдсэн

ШУТИС, ХААИС төлбөрөө 30 хувь нэмжээ

ШУТИС, ХААИС төлбөрөө 30 хувь нэмжээ

Жил бүрийн өдийд их дээд сургуулиудын төлбөрийн асуудал яригддаг. Саяхан Л.Энх-Амгалан “Төрийн өмчит их дээд сургуулиудын төлбөрийг нэмэхгүй байх зарчмыг барьж ажиллана” гэж мэдэгдсэн. Гэвч бодит байдал дээрээ тийм биш аж. Төрийн өмчийн ХААИС болон ШУТИС зэрэг сургуулиуд төлбөрөө 30 хувиараа нэмжээ.

Тодруулбал, ХААИС-ийн нэг кредитийн төлбөр мэргэжил, курсээсээ хамааран өнгөрсөн жил л гэхэд 111-128 мянган төгрөгний хооронд байсан бол энэ жил 127-156 мянган төгрөг болж, 30 хувиар нэмэгдсэн аж.

Харин ШУТИС-ийн энэ жилийн элсэгчдийн нэг кредитийн төлбөр мэргэжил, курсээсээ хамааран 120-138 мянган төгрөг гэнэ. Харин 2021-2022 болон түүнээс өмнөх оны элсэгчдийн нэг кредитийн төлбөр мэргэжил, курсээсээ хамааран 83-105 мянган төгрөгийн хооронд байна.

Энэ талаар ХААИС-ийн захирал Т.Хэрүүга “Их дээд сургуулиуд төсвөө арванхоёрдугаар сард батлуулдаг. Тэр үед их дээд сургуулиуд төлбөрөө нэмэх эсэхээ шийддэг. ШУТИС болон манай сургууль төлбөрөө 30 орчим хувиар нэмсэн. Энэ батлагдсан төсвөөрөө энэ оноо дуусгана. Цааш нэмэх эсэхээ арванхоёрдугаар сард нэмнэ” гэв.

Харин МУИС, АШУИС-ийн төлбөр нэмэгдээгүй байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хэлснээр их дээд сургуулиудын хичээл ирэх есдүгээр сарын 1-нд эхлэхгүй ч байх боломжтой. Тэрбээр ярихдаа “Есдүгээр сарын 1-н гэхэд нийслэлийн ачаалал ихэсдэг учир бүх шатны сургууль, цэцэрлэгийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхгүйгээр үе шаттай нээхээр судалж байна. Энэ жил ЭЕШ-д 36 мянган хүүхэд оролцсон. 30 мянга нь шинээр оюутан болох таамаг байна.

Үүнийг дагасан ачаалал байдаг учир их сургуулийн хичээлүүдийг нийслэлийн ачаалалтай уялдуулан зохион байгуулах, ес болон аравдугаар сард ахлах курсын оюутнуудыг хичээл, практик хийх зохион байгуулалт хийхээр төлөвлөж байна. Цаашдаа жил бүхэн хөдөө орон нутгаас 20 мянган оюутан ирдэг учир 1, 2 дугаар курсын оюутнуудыг тухайн нутагт байгаа төрийн өмчийн их дээд сургуулиуд дээр суралцуулах төрийн дэмжлэг үзүүлэх, ур чадвартай их дээд сургуулийн багш нарыг хөдөө орон нутагт очиход орон сууцны дэмжлэг үзүүлэх, цалинг нь нэмэгдүүлэх зэрэг бололцоог бүрдүүлнэ” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж