Селена Гомез шинэхэн амрагтайгаа аялаж явна

Хуучирсан мэдээ: 2022.08.09-нд нийтлэгдсэн

Селена Гомез шинэхэн амрагтайгаа аялаж явна

Селена Гомез шинэхэн амрагтайгаа аялаж явна

Саяхан 30 насны төрсөн өдрөө нижгэр тэмдэглэсэн Селена Гомез Итали улсад өөрийн найзууд болон хайр сэтгэлийн холбоотой гэх залуутайгаа аялаж байгаа талаар эх сурвалж мэдээлжээ. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр дуучин бүсгүй маань Итали- Канад гаралтай кино продюсер Андреа Ерволинотой болзож байгаа аж. 

Өмнө нь Селена, Андреа нар холбоотой гэх мэдээлэл хэд хэдэн удаа яваад байсан ч дуучин бүсгүй маань няцааж байсан юм. Гэхдээ төрсөн өдрийн үдэшлэг дээр Селена, Андреа нар хамтдаа бүжиглэж, удаан хугацаанд усан оргилуурын хажууд тэврэлдэж зогсож байсан талаар эх сурвалж мэдээлжээ. Мөн Андреа Селенагийн духан дээр хэд хэдэн удаа үнсэж байсан гэнэ. Ямартай ч дуучин бүсгүй маань удаан хугацааны дараа хайраа олсон бололтой.

Эх сурвалж: Elle

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж