БНСУ-д байгаа Монгол иргэдийн анхааралд

Хуучирсан мэдээ: 2022.08.09-нд нийтлэгдсэн

БНСУ-д байгаа Монгол иргэдийн анхааралд

БНСУ-д байгаа Монгол иргэдийн анхааралд

БНСУ-ын Сөүл хотын ойролцоох бүс нутагт сүүлийн 80 жил дэх хамгийн хүчтэй аадар бороо өчигдөр /2022.08.08/ орж аврах байгууллагуудын бэлэн байдлын зэргийг “ноцтой” түвшинд хүргээд буй.Тэгвэл үүнтэй холбоотой БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас Монгол иргэдэд зориулан сэрэмжлүүлэг мэдээлэл гаргажээ.

Тус мэдэгдэлд "БНСУ-ын Сөүл, Кёнги зэрэг төвийн бүс нутагт 2022 оны наймдугаар сарын 8-ны орой үргэлжлэн орсон усархаг борооны улмаас үер усны аюул үүсэн долоон хүн нас барж, зургаан хүн сураггүй болоод байна.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан суугаа орны Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төвөөс аврах байгууллагуудын бэлэн байдлын зэргийг “Ноцтой” түвшинд хүргэж нэмэгдүүллээ.

Төвийн бүс нутагт бороо үргэлжлэн орж барилга байгууламж усанд автах, замын хөдөлгөөн болон нийтийн тээврийн хэрэгслийн үйл ажиллагаа доголдох, хөрсний гулгалт үүсэх зэрэг эрсдэл бий болоод байгаа тул болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байна уу" гэжээ.

Өмнөд Солонгост Монголын 42 мянга гаруй иргэн байдаг бөгөөд хууль бусаар 10 мянга гаруй хүн байдаг гэх албан бус судалгаа байна. Иймд тус улсад байгаа иргэд үер усны болзошгүй аюулаас сэрэмжилж яаралтай тусламж хэрэгтэй нөхцөлд Элчин сайдын яаманд хандах боломжтой.

Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээллээр БНСУ-ын Сөүл, Кёнги зэрэг төвийн бүс нутагт 2022.08.08-ны өдрийн оройноос үргэлжлэн орж буй усархаг борооны улмаас үер усны аюул үүсч найман хүн нас барж, зургаан хүн сураггүй болоод байна. Сөүлд 6800 гаруй, Кёнгид 7300 гаруй монгол иргэн оршин суудаг бөгөөд үер голлон үүссэн Хан мөрний өмнөд хэсэг буюу Сөүл хотын өмнөд бүс /Ганнам, Сунпа, Гванаг дүүрэг/-д монгол иргэдийн төвлөрөл бага байна. Үер усны аюулын улмаас манай иргэд нас барсан, сураггүй болсон, хохирол амссан талаар холбогдох байгууллагаас албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас иргэддээ хандан үер усны аюулаас болгоомжлох, сонор сэрэмжтэй байх талаар цаг үеийн мэдээ сэрэмжлүүлгийг түгээн ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж