3.2 сая хайрцаг жимс Европын боомтууд дээр илжирч байна

Хуучирсан мэдээ: 2022.08.09-нд нийтлэгдсэн

3.2 сая хайрцаг жимс Европын боомтууд дээр илжирч байна

3.2 сая хайрцаг жимс Европын боомтууд дээр илжирч байна

Өмнөд Африк болон Европын холбоо хооронд импортын дүрэмтэй холбоотой худалдааны маргаан дэгдээд буй. Тодруулбал, Европын холбоо өнгөрсөн сард ургамлын эрүүл ахуйн шинэ шаардлагыг танилцуулсан. Энэхүү шаардлагатай холбоотойгоор Өмнөд Африк Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргажээ. Тариаланчид энэ шаардлагыг тэдний оршин тогтнолд заналхийлж байна гэж үзсэн.

Импортын маргаанаас болж олон тонн жүрж жимс Европын боомтууд дээр гацан, чингэлэгтээ ялзарч байна. Тодруулбал, 35 сая еврогоор үнэлэгдэх, 3.2 сая хайрцаг жимс ийн хүлээлгэнд байна.

Европын холбоо шинэ шаардлагаа танилцуулах үед олон зуун чингэлэгтэй хөлөг онгоцууд аль хэдийнэ далайд гарсан байсныг Өмнөд Африкийн Цитрус тариалагчдын холбоо мэдэгдээд буй. “Онцгой чанартай, ямар ч эрсдэлгүй хүнс ингээд зүв зүгээр хэвтэж байна, энэ бол жинхэнэ гамшиг” гэж тус холбооны гүйцэтгэх захирал Жастин Чадвик хэллээ.

Европын холбооны шинэ дүрэм нь Африкийн хортон шавжтай тэмцэх зорилготой. Европ руу экспортолж буй бүх жүржийг цельсийн хоёр хэмээс доош температурт 25 хоног байлгасны эцэст тээвэрлэхийг тэд шаардсан. Харин Өмнөд Африкийн тариаланчид энэ аргыг онц шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь тэд халдвараас урьдчилан сэргийлэх илүү дээр арга хэмжээ авдаг гэв.

Дэлхийн хүнсний байгууллагад гаргасан гомдолд дурдсанаар, Европын холбооны шаардлагууд нь шинжлэх ухааны үндэслэлгүй, ялгаварлан гадуурхсан, хэтрүүлэгтэй байна гэжээ. Түүнчлэн угаас хүнд байдалд байгаа салбарыг нэмэлтээр ачааллаж байна гэж үзэв. Маргаан одоо Дэлхийн хүнсний байгууллагын мэдэлд байна. Талууд 60 хоногийн дотор хэлэлцээ хийх боломжтой юм байна.

Европ тив нь Өмнөд Африкийн цитрус жимсний хамгийн том зах зээл бөгөөд экспортынх нь 37 хувийг бүрдүүлдэг аж. Өмнөд Африкт энэ салбарт 120 мянга гаруй хүн ажилладаг.

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж