Трампийн гэрийг нэгжжээ

Хуучирсан мэдээ: 2022.08.09-нд нийтлэгдсэн

Трампийн гэрийг нэгжжээ

Трампийн гэрийг нэгжжээ

Холбооны мөрдөх товчооны ажилтнууд АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампийн гэрт нэвтэрч, нэгжлэг хийжээ. Ингэхдээ сэйфийг нь эвдэж онгойлгосон байна. Дональд Трамп 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших гэж буйтай холбоотойгоор хууль сахиулах байгууллагуудын шалгалт эрс нэмэгдэж буй аж. Нэгжлэгийн үеэр Трамп өөрөө Нью-Йорк хот дахь Трамп цамхагтаа байжээ.

“Манай үндэстэнд хар бараан цаг иржээ. Урьдчилан хэлээгүй энэ нэгжлэг ямар ч шаардлагагүй, цагаа олоогүй байлаа. Энэ мэт дайралт нь гуравдагч ертөнцийн орнуудад л баймаар юм. Харамсалтай нь АНУ одоо тэр орнуудын тоонд орлоо” гэж Трамп мэдэгдэв.

Гуравдагч ертөнц гэсэн нэр томъёог анх хүйтэн дайны үед НАТО болон дорно, коммунист блоктой нэгддэггүй орнуудыг ялгах зорилгоор гаргаж ирсэн. Харин өдгөө энэ нэр томъёог Африк, Ази, Латин Америк, Австрали зэрэг хөгжиж буй орнуудыг тодорхойлоход ихэвчлэн ашигладаг гэж “Nations online” хуудас мэдээлэв.

Мар-а-Лаго дахь Трампийн үл хөдлөх хөрөнгөд нэгжлэг хийсэн нь Үндэсний архивын бүртгэлтэй хамааралтай мөрдөн байцаах ажиллагаатай холбоотой. Тодруулбал, ерөнхийлөгчийн бичиг баримтыг хадгалдаг Үндэсний архиваас хоёрдугаар сард Трампийг шалгуулах хүсэлт тавьсан. Тэд Трампийг хууль бусаар олон бичиг баримт өөртөө хадгалсан гэж үзэж байна. Нэгжлэгийн үр дүнд 15 хайрцаг гаргаж ирсний заримд нь нууцын зэрэглэлтэй бичиг баримтууд байжээ.

Хуулийн дагуу АНУ-ын ерөнхийлөгчид бүх захидал, ажлын бичиг баримт, цахим шуудангаа Үндэсний архивт шилжүүлэх үүрэгтэй.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж