Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, А. Гутерреш нар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих үйл ажиллагаанд оролцлоо
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих үйл ажиллагаанд оролцов.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ
Антонио Гутеррешийг угтах ёслол боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр /2022.08.08/ хүрэлцэн ирсэн.
Энэ нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түвшинд Ерөнхийлөгчийн урилгаар хийж буй анхны айлчлал юм. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих үйл ажиллагаанд оролцоно. Мөн А.Гутарешыг угтаж авах ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд 08.40 цагаас эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч уулзаж байна.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ