Шатрын олимпиад: Эрэгтэй баг Зимбабвег ялж, эмэгтэй баг Болгартай тэнцэв

Хуучирсан мэдээ: 2022.08.09-нд нийтлэгдсэн

Шатрын олимпиад: Эрэгтэй баг Зимбабвег ялж, эмэгтэй баг Болгартай тэнцэв

Шатрын олимпиад: Эрэгтэй баг Зимбабвег ялж, эмэгтэй баг Болгартай тэнцэв

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэг улсын Ченнай хотноо үргэлжилж байна. Манай эрэгтэй, эмэгтэй багууд өчигдөр/2022.08.08/ арав дахь өргийн тоглолтуудаа хийлээ.

Монгол Улсын эрэгтэй шигшээ баг аравдугаар өрөгт Зимбабве улсын багтай учраа таарлаа. Энэхүү тоглолтод Д.Батсүрэн, Г.Амартүвшин, С.Ган-Эрдэнэ нар ялалт байгуулж, С.Билгүүн тэнцсэнээр манай баг 3.5-0.5 гэсэн харьцаатай өрсөлдөгчөө буулган авав. Ингэснээр эрэгтэй баг таван хожил, хоёр тэнцээ, гурван хожигдолтой нийт 12 оноотой 45 дугаар байрт бичигдэж байна.

Харин эмэгтэй баг өчигдөр Болгарын багтай тоглолоо. Тоглолт 2-2 гэсэн харьцаатай өндөрлөв. Манайхаас Б.Мөнгөнзул ялалт байгуулсан ч А.Энхтуул, Т.Мөнхзул нар тэнцэж, Д.Мөнхзул ялагдал хүлээжээ. Ийнхүү тэд арван өргийн дараах байдлаар 14 оноотой 12 дугаар байрт бичигдэж явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж