"The Hu" хамтлагийнхан шинэ цомгоо гаргана

Хуучирсан мэдээ: 2022.08.09-нд нийтлэгдсэн

"The Hu" хамтлагийнхан шинэ цомгоо гаргана

"The Hu" хамтлагийнхан шинэ цомгоо гаргана

Монголын хүннү рок "The Hu" хамтлаг ээлжит аялан тоглолтоо Австрали улсын Сидней хотод үргэлжлүүлж байна. Тэд есдүгээр сарын 2-нд шинэ цомгийнхоо нээлтийг хийхээр төлөвлөжээ.

Хамтлагийн залуус долдугаар сарын 29-нд Японы хамгийн том "Fuji rock festival"-д оролцсон бөгөөд Европ дахь аялан тоглолтоо ирэх аравдугаар сард эхлүүлэхээр болжээ. Хамтлагийн тоглолтын хуваарь энэ оныг дуустал гарсан байна.

Тодруулбал,  хамтлагийн тоглолт Норвеги улсад аравдугаар сарын 26-нд эхэлж, арванхоёрдугаар сарын 9-нд Английн Лондон хотноо болсноор өндөрлөх аж. Хамтлаг 2019, 2021 онуудад Европ, Хойд Америкийн орнуудаар аялан тоглосон. Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард "Coachella" хөгжмийн наадамд оролцсон.

"The Hu" хамтлаг 2016 онд байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд олон улсад танигдаж чадсан Монголын амжилттай хамтлаг. Хамтлагийн гаргасан дуу бүхэн "Youtube"-д өндөр хандалт авч, дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулж явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж