Их Британид шатахууны үнэ аажмаар буурч байна

Хуучирсан мэдээ: 2022.08.09-нд нийтлэгдсэн

Их Британид шатахууны үнэ аажмаар буурч байна

Их Британид шатахууны үнэ аажмаар буурч байна

Их Британид бензин, дизель түлшний үнэ аажмаар, тогтвортой буурч байгааг сүүлийн үеийн тоо баримт харуулжээ.

Тугалгагүй нэг литр түлшний дундаж үнэ Бямба гаригт “RAC”-ийн мэдээлснээр 177.46p басан бол дизель түлш дунджаар 188.23p болжээ. Өнгөрсөн Пүрэв гаригт 178.93p болон 189.3p байжээ.

Украины дайнаас үүдсэн үнийн хөөрөгдөл нийлүүлэлтийн хомсдолыг үүсгэнэ гэх айдас ард хоцорсноор шатахууны үнэ буурч эхэлж байна хэмээн ажиглагчид үзэж байна.

Европын холбоо  Оросоос  нефтийн импортыг хориглоно гэж мэдэгдсэний дараа олон улсын жишиг үзүүлэлт болох Брент маркийн маркийн нефтийн үнэ нэг баррель нь 124 ам.доллар даваад байсан юм. Их Британид бөөний худалдааны үнэ өсч, илүү их нөөцтэй болохын тулд долоодугаар  сарын эхээр нэг литр бензин дунджаар 191.43p, дизель түлш 199.07p-д хүрсэн байна.

Гэвч Даваа гаригт Брент маркийн нефтийн үнэ нэг баррель нь 93.38 ам. доллар болж буурч, өнгөрсөн долоо хоногт хамгийн доод цэгтээ хүрсэн.

"PVM"-ийн шинжээч Стивен Бреннок  "Өнгөрсөн долоо хоногийн үнийн үйл ажиллагааг харахад уналтаас үүдэлтэй эрэлт хэрэгцээ нь нийлүүлэлтийн айдсаас илүү байгааг үзүүлж байна" гэв.

Их Британи 15 сарын турш үргэлжилсэн эдийн засгийн уналттай нүүр тулж байгааг Английн Төв банк анхааруулснаас хэдхэн хоногийн дараа шатахууны үнэ буурсан байна. Их Британи, АНУ хоёулаа өндөр, хурдацтай өсөж буй инфляцийг номхотгохыг хичээж байсан ба шатахууны үнэ буурах явдал нь баярхууштай зүйл болжээ.  Өнгөрсөн сарын сүүлээр нийтлэгдсэн тоо баримтаас харахад АНУ-ын эдийн засаг хоёр дахь улиралдаа дараалан унах шатандаа орсон байв.

Эх сурвалж: SkyNews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж