Үерийн улмаас дахин нэг хүн нас баржээ | News.MN

Үерийн улмаас дахин нэг хүн нас баржээ

LiveҮерийн улмаас дахин нэг хүн нас баржээ

Үерийн улмаас дахин нэг хүн нас баржээ
14 : 05
2022-8-9

Үерийн улмаас дахин нэг хүн нас баржээ

Үерийн улмаас дахин нэг хүн нас барж, нийт хүн болсныг “CNN” агентлаг мэдээллээ. Эрх баригчдын мэдээлснээр, 741 байшин, дэлгүүр хоршоо үерт өртжээ. Тиймээс 800 орчим оршин суугчийг сургуулийн байр, биеийн тамирын заал руу нүүлгэн шилжүүлэв.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл өнөөдөр /2022.08.09/ хохирогчдод эмгэнэл илэрхийлж, нэмэлт хохирол учруулахгүйн тулд газар дээр нь шалгалт хийнэ гэдгээ мэдэгдлээ. Мөн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор цаг агаарын урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал үүсэх нь түгээмэл болсныг онцлов. Үүнтэй уялдуулаад гамшгаас хамгаалах тогтолцоог эргэн харах шаардлагатай болсныг тэр хэлжээ.
Дашрамд дурдахад, Японы зарим хэсэгт ч бас өнгөрсөн шөнө бороо орж, Хоккайдо арлын зарим бүс нутагт үер буужээ. Хүн бэртэж гэмтсэн талаар мэдээлэл алга байна.

Эх сурвалж: CNN

10 : 56
2022-8-9

Сөүлийн аадар бороо маргааш хүртэл үргэлжилнэ

Сөүл хотод хур тунадасны хэмжээ өнөө өглөөний байдлаар 420 мм болжээ. Даваа гаригийн орой 30 секунд тутамд аянга цахиж байсныг иргэн хүн мэдээлэв. Нас барсан, сураггүй алга болсон хүмүүсээс гадна есөн хүн шархаджээ. Хур тунадас дор хаяж Лхагва гариг хүртэл үргэлжилнэ гэж Цаг уурын агентлаг тооцоолж байна.
Өмнөд Солонгост зуны улиралд аадар бороо орох нь элбэг байдаг ч уур амьсгалын өөрчлөлтөөс хамаараад хур тунадас ойр ойрхон, огцом нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Эх сурвалж: REUTERS

09 : 10
2022-8-9

Үерийн улмаас долоон хүн амиа алдаж, зургаан хүн сураггүй алга болжээ

Үерийн улмаас долоон хүн амиа алдаж, зургаан хүн сураггүй алга болжээ. Сөүлийн Гванак-Гу дүүрэг 13 настай хүүхэд, 40 гаруй насны хоёр том хүн подвалын орон сууцанд нас барав. Мөн дүүргийн ажилтан 60 гаруй насны хүн шуурганд унасан модыг зайлуулах гэж байгаад нас баржээ. Түүний үхлийн шалтгааныг тогонд цохиулсан гэж үзэж байна. Дунжак-Гу дүүрэгт нэг хүн байшин нь усанд автсаны улмаас амиа алдав.

Кёнги мужийн Гванжу хотод автобусны зогсоол нурсны улмаас нэг хүн дарагдаж нас барсан байна. Мөн зам дагуу үерийн усанд гулгаж унаад амиа алдсан хүн байна.

Метроны хонгилууд усаар дүүрсэн ба голомт нь Хан мөрний өмнө зүгт байрлах 2, 3, 7, 9 дүгээр шугам байжээ. Сангдо өртөө, Исү өртөө, Гванмёнгийн уулзварын буудал, 3-р шугамын Дэчи өртөө, 2-р шугамын Самсон өртөө, Саданг өртөө, Соннеун өртөө үерт автаад байна.

Өнөө өглөөнөөс эхлэн зарим шугам сэргэж эхэлсэн. Ерөнхийлөгч Юн Сук Ёл төр болон хувийн хэвшлийн компаниудад ажилчдынхаа цагийн зохицуулалтыг хийхийг үүрэгджээ.

Эх сурвалж: KOREA HERALD

23 : 24
2022-8-8

Сөүл хотод өчигдөр /2022.08.08/ хүчтэй аадар бороо орж үерт автлаа

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод өчигдөр /2022.08.08/ хүчтэй аадар бороо орсны улмаас хэд хэдэн бүс үерт автлаа. Үерийн улмаас автомашинууд живж, нүхэн гарцууд усанд автаж, иргэдийг нүүлгэн шилжүүлж байна. Ганнам дүүрэгт мөн цахилгаан тасарчээ. 

Хур тунадасны хэмжээ 170 мм байсан гэдгийг “Yonhap” агентлаг мэдээлэв. Оройн 20:00 цагийн алдад Сөүл хотод 90.5 мм бороо орсон бол Дунжак дүүрэгт 137 мм бороо оржээ. Энэ нь сүүлийн хэдэн арван жилд ороогүй их бороо юм. 

Их хэмжээний бороо орох тухай БНСУ-ын Цаг уурын албанаас өмнө нь анхааруулж байжээ. Аадар бороо үргэлжилсээр, улмаар 23:10 цагт Сөүлийн оршин суугчдад аюулгүй байдлын анхааруулгын мессэж илгээсэн байна. Хөрсний гулгалт үүсч болзошгүйг мөн иргэдэд анхааруулсан байна. 

Эх сурвалж: CHANNEL NEWS ASIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Солонгост усан шүүлт болжээ. 2022-08-09 59.153.113.58

Судрын үг биелэгдэж байна.

Avatar

зочин 2022-08-09 202.21.100.210

13 настай хүүхэд, 40 гаруй насны хоёр том хүн подвалын орон сууцанд нас барав.
Подвалын орон сууц гэж ямар юм байдаг юм бол оо

Avatar

zochin 2022-08-09 142.114.120.35

БАЙГЛААРАА САЙН ОРОЛД !!!

Avatar

Зочин 2022-08-09 202.21.96.226

Za bas yu ch boloo bilee? Amidrald am gardaggui gedeg dee kk

Avatar

Зочин 2022-08-09 59.153.87.227

Хүн хэдий мундагч байгалын хүчний өмнө өчүүхэн шүү

Avatar

Зочин 2022-08-09 202.21.96.226

za medkuee! udku uert avtuulaad ywaad baigaa humuus ni uiliin uree edleh ni todorhoi. esvel huuhduud ni ch yumuu kkk

Avatar

Хотын уугуул иргэн 2022-08-09 202.126.88.71

УБ- ыг усанд живж байна гээд байсан чинь цаана чинь дэлхийн хөгжилтэй орон болох Өмнөд Солонгосын Сөүл хот усанд живж, хүмүүс үхсэн байна.

Avatar

Зочин 2022-08-09 202.126.90.9

Syyliin 70 jil boloogyi yer gj bna, manaid jil byr ordog boroo bish za

Avatar

ҮНЭН 2022-08-09 43.242.243.226

ЯМАР УЛААНБААТАР БИШ ДЭЭ БИД БААСАНДАА ЖИВДЭГ БОЛ НААД ХОТ ЧИНЬ ЦЭМЦИЙТЭЛ УГААГДААД МАРГААШ НЬ ЯМАР Ч ҮЕР БОЛООГҮЙ МЭТ ҮЛДДЭГ ЮМ ДАА

Avatar

Зочин 2022-08-09 202.126.88.71

Үхсэн хүмүүстэй нь хамт цэмцийтэл угаадаг юм байна. Ёстой мундаг..ха. ха .

Avatar

Зочин 2022-08-09 202.21.96.226

Hursaj baigaad uhej dald orow

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж