"World share" олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2022.08.08-нд нийтлэгдсэн

"World share" олон улсын байгууллагатай хамтран ажиллана

"World share" олон улсын байгууллагатай хамтран ажиллана
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг "World share" олон улсын байгууллагатай нийгэм, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарын тулгамдсан асуудлуудын хүрээнд хамтран ажиллахаар болжээ. Олон улсын байгууллагад “Өсвөр үеийн кабинет байгуулах”, “Хүүхдийн хоол, шим тэжээл” төслүүдийг боловсруулан хүргүүлсний дагуу өнөөдөр (2022.08.08) тус байгууллагын төлөөллүүдийг хүлээн авч уулзсан байна.
Уулзалтад “World share" Олон улсын байгууллагын Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга PARK HYUN-MO, Зөвлөлийн гишүүн HA BOK RAE, Монгол төсөл хариуцсан JUNG DAE HOON, Монгол дахь төлөөлөгч Э.Дарьсүрэн тэргүүтэй албаны хүмүүс болон дүүргийн холбогдох удирдлагууд оролцжээ. Уулзалтын үеэр тус байгууллага нь 2022 оноос үйл ажиллагааны чиглэлээ улам өргөжүүлж, бүх салбарт дэмжлэг, тусламжийн гараа сунган ажиллахаар шийдвэрлэсэн талаар дурдаж цаашид хамтран ажиллах боломжтой нийгэм, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарын тулгамдаж буй асуудлуудын талаар бидэнтэй санал, бодлоо солилцлоо.
Мөн бидний хүргүүлсэн төслүүдээс гадна Сонгинохайрхан дүүрэгт тулгамдаж буй асуудалд дэмжлэг үзүүлж, бүхий талаар хамтран ажиллахаа илэрхийлсэн бөгөөд хүүхэд, багачууд руу чиглэсэн олон төсөл, арга хэмжээг баяртайгаар хүлээн авч туслахаа илэрхийллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж