Т.Мөнхзул эмэгтэй их мастер цолны болзол хангалаа

Хуучирсан мэдээ: 2022.08.08-нд нийтлэгдсэн

Т.Мөнхзул эмэгтэй их мастер цолны болзол хангалаа

Т.Мөнхзул эмэгтэй их мастер цолны болзол хангалаа

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэг улсын Ченнай хотноо үргэлжилж байна. Манай эрэгтэй баг дөрвөн хожил, хоёр тэнцээ, гурван хожигдолтой нийт 10 оноотой 62 дугаар байрт бичигдэж байгаа бол эмэгтэй баг өргийн дараах байдлаар 13 оноотой 11 дүгээр байрт бичигдэж явна.

Энэ удаагийн олимпиад манай тамирчдад туршлага болж байгаагийн хажуугаар цолоо ахиулах боломж болж байна. Тодруулбал, олон улсын мастер Т.Мөнхзул эмэгтэй их мастер цолны гурав дахь номоо биелүүлснээр эмэгтэй их мастер цолны болзол хангалаа.

Монголын шатрын холбооны мэдэгдэлд “Т.Мөнхзулыг маань хар нялхаас нь шатрын спорт руу хөтлөн оруулж өдийг хүртэл дасгалжуулагчаар нь ажиллаж байгаа түүний аав дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Д.Төрмөнх танд талархал илэрхийлье!

Т.Мөнхзул маань 2019 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс асар их үнэ цэнэтэй хүрэл медалийг эх орондоо авчирсан ба энэхүү амжилт нь одоогийн байдлаар Монголын шатрын түүхэн дэхь цорын ганц тивийн чанартай медаль юм” гэжээ.

Өдгөө 20 настай тэрбээр их мастер цолтоны эгнээнд шилжсэн Монголын шатрын долоо дахь эмэгтэй их мастер цолтон аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж