“Гэр бүл, уяачаас тайлбар мэдүүлэг авсан”

Хуучирсан мэдээ: 2022.08.08-нд нийтлэгдсэн

“Гэр бүл, уяачаас тайлбар мэдүүлэг авсан”

“Гэр бүл, уяачаас тайлбар мэдүүлэг авсан”

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өлзийт багийн “Өлзийт хурд” галын нэрэмжит уралдаан долдугаар сарын 25-нд болох үеэр унаач хүүхэд эндсэн. Энэ асуудлыг хэрхэн шалгаж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Түвшинширээ сумын удирдлагаас дахин тодрууллаа.


Түвшинширээт сумын Тамгын газраас өгсөн мэдээллээр “Өлзийт хурд” нэрэмжит хурдан морины уралдаанаар гарсан ослыг хуулийн байгууллага шалгаж байгаа. Хязаалан, дааганы уралдаан болох байсан ч осол гарсан учир уралдааныг зогсоосон. Дахиж уралдаан болоогүй. Мөн Гэр бүл, хүүхэд залуучуудын газар ажиллаж байгаа. 10 настай унаач охин мориноосоо унаж, яаралтай түргэн тусламж авч чадалгүй харамсалтайгаар нас барсан.

Талийгаач Уул-Баян сумын харьяат байсан. Хүүхэд эндсэн асуудалтай холбоотойгоор аймгийн холбогдох албууд мөрдөн шалгалтын ажлыг хийж байгаа. Ямар нэгэн дүгнэлт одоогоор гараагүй.

Цагдаагийн урьдчилсан дүгнэлтээр унаач охины морь оготны нүхэнд бүдэрч, осолдсон” гэлээ.

ГБХЗХГ: ХҮҮХЭД ЭНДСЭН АСУУДЛААР ШАЛГАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Он гарснаас хойш 400 гаруй хурдан морины уралдаан зохион байгуулагдаж 26 хүүхэд мориноос унаж гэмтэж, зургаан хүүхэд нас барсан. Долдугаар сарын суманд гарсан осолтой холбоотой шалгалтын ажлууд эхлээд явж байгаа ч холбогдох мэргэжилтнүүд амралтаа авсан учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв. Сумын ГБХЗХГ-аас холбогдох хүмүүстэй хамтарч шалгалтын ажилд оролцож байгаа гэх тайлбар өглөө.

Харин цагдаагийн байгууллагаас нь асуухад унаач хүүхэд эндсэн асуудлаар гэр бүл, уяачаас тайлбар мэдүүлэг авсан. Өөр ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж