“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2022”-д дөрвөн аймгийн 7777 иргэн хамрагдлаа | News.MN

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2022”-д дөрвөн аймгийн 7777 иргэн хамрагдлаа

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2022”-д дөрвөн аймгийн 7777 иргэн хамрагдлаа

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2022”-д дөрвөн аймгийн 7777 иргэн хамрагдлаа

Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон цусны даралт ихсэх өвчин сүүлийн жилүүдэд  нэмэгдэж, тэр дундаа залуусын дунд ч газар авч буй. Цусны даралт ихсэлтээс урьдчилан сэргийлэх үнэн, зөв мэдээлэл дутмаг, иргэд хөдөлгөөний хомсдол, жингийн илүүдэл, зохисгүй хооллолт зэрэг амьдралын буруу хэвшилтэй, мөн даралт ихсэлттэйгээ мэддэг ч эмчилгээ, оношилгоог бүрэн гүйцэд хийлгэдэггүй зэрэг нь энэ өвчний шалтгаан болдгийг мэргэжилтнүүд онцолдог.

Тиймээс ХААН Банк Сан, П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлэг (УГТЭ), Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ), Монголын үндэсний олон нийтийн телевиз (МҮОНТ) хамтран цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг үзлэг оношилгоонд хамруулах, мэдлэг мэдээлэл олгох зорилготой аяныг өдгөө зургаа дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” энэ жилийн хувьд өнгөрөгч 6-р сараас Өмнөговь, Дорноговь аймгаас эхэлж, 8-р сард Орхон, Сэлэнгэ аймагт өндөрлөхдөө нийт 7777 хүнд хүрч, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулсан юм. Мөн орон нутгийн 240 эмч, мэргэжилтэн танхимын болон ажлын байрны дагалдах сургалтад хамрагдаж, мэдлэгээ цэнэглэлээ.

Аяны баг 6-р сард Өмнөговь, Дорноговь аймагт ажиллахдаа орон нутгийн иргэдэд үзлэг хийн, зөвлөгөө өгч, зорилтот бүлгийн 1355 иргэнийг төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулаад зогсохгүй 120 эмч, мэргэжилтэнд орчин үеийн эмчилгээний арга зүйгээр хангах танхимын болон ажлын байрны дагалдан сургалтыг зохион байгуулсан билээ.

Энэ удаад харин Орхон аймагт 1226 хүнд цусны даралт ихсэлтийн эрсдэлийн үнэлгээг, 1016 иргэнд төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоог хийж, зөвлөгөө зөвлөмжийг өгсөн байна. Мөн Сэлэнгэ аймагт цусны даралт ихсэлтийн эрсдэлийн үнэлгээг 1073 хүнд, төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоог 851 иргэнд хийжээ. Түүнчлэн цусны даралт ихсэх өвчин болон өөр олон эмгэгийн шалтгаан болдог зохисгүй хооллолт, амьдралын буруу хэвшлээс сэргийлэхэд нь зориулан эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг хүмүүст түгээхэд ч онцгой анхаарч ажилласан юм.

ХААН Банкнаас нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийн хамгаалахын төлөө хэрэгжүүлдэг энэхүү аян ирэх жилүүдэд ч үргэлжилнэ.

Хамтын өсөлт төгөлдөр-ХААН Банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж