Жюү жицүгийн домог Леандро Ло толгойдоо буудуулжээ

Хуучирсан мэдээ: 2022.08.08-нд нийтлэгдсэн

Жюү жицүгийн домог Леандро Ло толгойдоо буудуулжээ

Жюү жицүгийн домог Леандро Ло толгойдоо буудуулжээ

Бразилын жюү жицүгийн домогт тамирчдын нэг Леандро Ло Сао Пауло хотын шөнийн цэнгээний газар толгойдоо буудуулжээ. Өдгөө 33 настай түүнийг Саудэ хорооллын шөнийн цэнгээний газар найзуудтайгаа байхад нь цагдаагийн ажилтан толгойд нь буудсан гэж албаныхан мэдээллэв.

Леандро Лог цаг алдалгүй эмнэлэгт хүргэсэн ч буудуулснаасаа хэдхэн цагийн дараа тархи нь үхжиж эхэлсэн аж. Тэрбээр жюү жицүгийн дэлхийн аваргад найман удаа түрүүлсэн бүх цагийн үеийн шилдэг тамирчдын нэг билээ.

Гэрчүүдийн мэдээлснээр шөнийн цэнгээний газар Леандро Лог сууж байхад цагдаагийн оффицер заналхийлж, лонх шидэх гэж зангасан аж. Үүнийх нь хариуд Леандро Ло лонхыг нь булаан авч, яв гэж хэлжээ. Харин уурссан цагдаа буу гарган ирж, духан дунд нь буудсан гэв.

Леандро Логийн тархи нь үхжиж, таалал төгссөн тухай гэр бүлийнхэн болон өмгөөлөгч нь мэдэгджээ. Түүнийг буудсан цагдаагийн оффицерыг одоогоор эрэн сурвалжилж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж