У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхав | News.MN

У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхав

У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхав

У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр бараалхав.

Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж байгааг Ерөнхийлөгч онцолж, олон улсын амаргүй нөхцөл байдал, цар тахлын үед ч харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэн, ойр дотно хамтарч ажиллах нь зүйтэйг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, энэ хүрээнд дунд хугацааны стратеги төлөвлөгөө батлан хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахын төлөө байгаагаа хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч уулзсанд Гадаад хэргийн сайд Ван И талархал илэрхийлж, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг уламжлав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНХАУ-д айлчлах урилгыг нотлов.

Гадаад хэргийн сайд Ван И хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр тээвэр ложистик, уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, Монгол Улс, БНХАУ, ОХУ хооронд эдийн засгийн коридор байгуулах болон олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-08 103.229.122.39

ха ха луйварчин Хүүкийн тэнэгийг нь шуналыг нь далимдуулан Монголыг залигах хар Хятадын бодлого хэрэгжиж бгааг мэдэж бгаа хэлсэн бүхнийг нам дарж бна да үхэрнүүдээ удахгүй Хятадуудынхаа гарт төрд бгаа тэнэгүүд хүн зонтойгоо хамт зовлогоо аймдаараа зулгаалгаж тарчлан үхэх замдаа шуударч бгаагаа ухаарч бгаа хүн бна уу Хэлсэн ярьсан бхүнийг барьж хилсээр хэлмэгдүүлж бна биш үү

Avatar

Зочин 2022-08-08 192.82.69.140

Мөнхийн хоёр хөршийнхөө хамт Монгол улс үсрэнгүй хөгжлийн замдаа явж байна. Ерөнхийлөгч,, ерөнхий сайддаа ажлын улам их амжилтыг хүсье

Avatar

Зочин 2022-08-08 202.126.88.174

Фашист Путинч үү

Avatar

Зочин 2022-08-08 122.201.24.95

Сэтгэгдэл бичихдээ өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ заавал ингэж хүнийг гутаан доромжлох шаардлага байна уу?

Avatar

МОНГОЛ ХҮН 2022-08-08 202.131.225.197

ХӨӨРХИЙДӨӨ… ХҮҮК БҮҮР БАЯРЛАЧИХАЖ. АРГАГҮЙДЭЭ АХ НЬ ИРСЭН ЮМ ЧИНЬ

Avatar

Зочин 2022-08-08 202.9.46.87

Сүржин араа баттай болголоо. Одоо Хятадын гарт найдвартай орлоо гэчихсэн бөөн баяр. Надад Хятадын баатар найдвартай өгөх үү гээд горьдчихсон харж байгааг нээ.Цаадах нь урвагчаас сэжиг нь хүрчихсэн.

Avatar

Зочин 2022-08-08 103.229.122.39

яаг зөв хэллээ шүлсээр нь хоологч шимэгч троллууд нь магтан дуулаад эхэлчихсэн үнэнг илчилсэн бичигчдийн эсрэг эргүүтэж бна да

Avatar

Зочин 2022-08-08 202.9.46.87

Ван и эх орноорсоо урвасан тэнэг хүнтэй гар барьж байгаадаа ихэд ой гутсан гараа татаж авах янзтай сэжиглэсэн харагдаж байна.

Avatar

Зочин 2022-08-08 43.242.242.59

Зөвөө зөв. хамтдаа хөгжинөө

Avatar

Зочин 2022-08-08 49.0.178.234

энэ хоёрыг харахаар өмхийрсөн мах санагддаг болох нь ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж