467,449 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.08.08-нд нийтлэгдсэн

467,449 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 195,712,374 төгрөгийн үнийн дүн бүхий 467,449 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Крипто Үндэстэн" ХК (BUN +14.08%), "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU +12.50%) болон "Мерекс" ХК (MRX +11.71%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Баянгол зочид буудал" ХК (BNG -13.69%), "Адуун чулуун" ХК (ADL -13.33%) болон "Бодь Даатгал" ХК (BODI -3.73%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 23,028 ширхэг нэгж эрхийг 12,982,072 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 519 ширхэг үнэт цаасыг 50,901,580 төгрөгөөр тус тус арилжааллаа.

ТOP-20 индекс 0.79 хувиар өсөж, 34989.23 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,093,559,868,292 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж