Ээлжит бус чуулган зарлаж, ҮХНӨ-ийг зүтгүүлэх үү? | News.MN

Ээлжит бус чуулган зарлаж, ҮХНӨ-ийг зүтгүүлэх үү?

Ээлжит бус чуулган зарлаж, ҮХНӨ-ийг зүтгүүлэх үү?

Ээлжит бус чуулган зарлаж, ҮХНӨ-ийг зүтгүүлэх үү?

Хаврын чуулган завсарлаж, улс төр унтаа байна. Эрх баригчид энэ хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ярьж, намуудтай санамж бичигт гарын үсэг зурж тойрогтоо ажиллаж, иргэдийн саналыг сонссон ч найр наадам, үнийн өсөлт инфляци, дизелийн үнэ нэмэгдсэнээр ҮНХӨ-ийг түр хойшлуулсан.

Тэгвэл энэ сарын дундуур улс төр амь орж, эрх баригчид амралт зугаалгаасаа хэсэг хөндийрч, ээлжит бус чуулганаар ҮХНӨ-ийг ярих байх гэсэн хүлээлт байна. Энэ хаврын турш яригдсан ҮХНӨ-ийн талаар МАН-ынхан дорвитой шийдэлд хүрээгүй. Угтаа бол МАН-ын зодоон нэг талдаа гарч ойлголцолд хүрвэл тэд ҮХНӨ-ийг зүтгүүлэх нь гарцаагүй.

Наадмын өмнөхөн хуулийн төслийг боловсруулаагүй байгаа, иргэдийн саналыг сонсоно гэсэн бөөрөнхий тайлбарыг гишүүд өгч байв.  Хэрэвзээ ээлжит бус чуулган зарлахгүй бол ирэх намрын чуулганаар ҮХНӨ-ийг ярих нь үлгэр болох биз ээ. Намрын чуулган ирэх аравдугаар сарын 15-ны өдөр нээлтээ хийх товтой. Иймээс ҮНХӨ-ийг явуулах цаг хугацаа нь одоо таарч байгаа юм.  Улс төрийн хүрээнд ч тэр ҮХНӨ-ийг явуулахын тулд энэ сарын 15-нд ээлжит бус чуулган зарлах тухай яриа өрнөөд эхэлсэн.

Хэрэв ээлжит бус чуулган зарлахгүй бол эрх баригчдын хүсэл талаар болж, намраас үнийн өсөлт, инфляци иргэдийн түрийвчийг тэмтрэх учраас ҮХНӨ-ийг дэмжих нь юу л бол. Үүнээс гадна Засгийн газар энэ онд хоёр яам шинээр байгуулсан. Гэвч өдгөөг хүртэл шинэ яамдын сайд нарын томилгоо хийгээгүй нь ҮХНӨ-тэй холбоотой билээ. Тиймээс  эрх баригчид ҮНХӨ-ийг яаравчлан хийж, давхар дээлтэй гишүүдийн тоог нэмж, шинэ сайд нарыг удахгүй томилох дүр зурагтай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

9 2022-08-08 49.0.170.162

товчилсон үгээ хойно урд нь оруулаад хэ хэ

Avatar

Зочин 2022-08-08 64.119.23.200

Иргэд дургүй байхад дэмий Й л байгаа юм даа

Avatar

Зочин 2022-08-08 66.181.188.40

Нам нэрийн дор олгархи бүлэглэлүүд алалцаад байгаа бус уу. Гэмт бүлэглэлүүд улс орныг удирдаад л

Avatar

Зочин 2022-08-08 202.126.89.112

Хариуцлагагуй, чадваргуй намуудыг тараамаар бна. Тер засаг залуусын тоглоом биш, ухаан, туршлага дэндуу дутаж бна!!!

Avatar

Зочин 2022-08-08 188.162.254.77

УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Avatar

Зочин 2022-08-08 202.21.105.204

Bushuuhan oorchloltoo oruulaad ene yamar ch chadvargui, chadamjgui zasgiin gazaraa hurdan ogtsruulaad arai aytaihan humuusee said bolgood ajilaa uragshluulsan ni deer dee. Ard tumen ene zasgiin gazart ali hediin muu onoo ogson tesrehed belen bn. uneheer hamgiin chadamjgui zasgiin gazar shuu tuuhen deh.

Avatar

Зочин 2022-08-08 202.9.46.234

зөв шүү

Avatar

Зочин 2022-08-08 192.82.73.119

Үгүй байхаа

Avatar

ЗОЧИН 2022-08-08 66.181.161.111

Лавров монголд ирэхийн өмнө эрхүүд Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярилцсан гэсэн манай 76 төмсөгнөөсөө аль хэдийн базуулсан байлгүй дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж