Ээлжит бус чуулган зарлаж, ҮХНӨ-ийг зүтгүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2022.08.08-нд нийтлэгдсэн

Ээлжит бус чуулган зарлаж, ҮХНӨ-ийг зүтгүүлэх үү?

Ээлжит бус чуулган зарлаж, ҮХНӨ-ийг зүтгүүлэх үү?

Хаврын чуулган завсарлаж, улс төр унтаа байна. Эрх баригчид энэ хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ярьж, намуудтай санамж бичигт гарын үсэг зурж тойрогтоо ажиллаж, иргэдийн саналыг сонссон ч найр наадам, үнийн өсөлт инфляци, дизелийн үнэ нэмэгдсэнээр ҮНХӨ-ийг түр хойшлуулсан.

Тэгвэл энэ сарын дундуур улс төр амь орж, эрх баригчид амралт зугаалгаасаа хэсэг хөндийрч, ээлжит бус чуулганаар ҮХНӨ-ийг ярих байх гэсэн хүлээлт байна. Энэ хаврын турш яригдсан ҮХНӨ-ийн талаар МАН-ынхан дорвитой шийдэлд хүрээгүй. Угтаа бол МАН-ын зодоон нэг талдаа гарч ойлголцолд хүрвэл тэд ҮХНӨ-ийг зүтгүүлэх нь гарцаагүй.

Наадмын өмнөхөн хуулийн төслийг боловсруулаагүй байгаа, иргэдийн саналыг сонсоно гэсэн бөөрөнхий тайлбарыг гишүүд өгч байв.  Хэрэвзээ ээлжит бус чуулган зарлахгүй бол ирэх намрын чуулганаар ҮХНӨ-ийг ярих нь үлгэр болох биз ээ. Намрын чуулган ирэх аравдугаар сарын 15-ны өдөр нээлтээ хийх товтой. Иймээс ҮНХӨ-ийг явуулах цаг хугацаа нь одоо таарч байгаа юм.  Улс төрийн хүрээнд ч тэр ҮХНӨ-ийг явуулахын тулд энэ сарын 15-нд ээлжит бус чуулган зарлах тухай яриа өрнөөд эхэлсэн.

Хэрэв ээлжит бус чуулган зарлахгүй бол эрх баригчдын хүсэл талаар болж, намраас үнийн өсөлт, инфляци иргэдийн түрийвчийг тэмтрэх учраас ҮХНӨ-ийг дэмжих нь юу л бол. Үүнээс гадна Засгийн газар энэ онд хоёр яам шинээр байгуулсан. Гэвч өдгөөг хүртэл шинэ яамдын сайд нарын томилгоо хийгээгүй нь ҮХНӨ-тэй холбоотой билээ. Тиймээс  эрх баригчид ҮНХӨ-ийг яаравчлан хийж, давхар дээлтэй гишүүдийн тоог нэмж, шинэ сайд нарыг удахгүй томилох дүр зурагтай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж