Дэлхийн хоёрдугаар дайны үеийн дэлбэрээгүй бөмбөг олджээ

Хуучирсан мэдээ: 2022.08.08-нд нийтлэгдсэн

Дэлхийн хоёрдугаар дайны үеийн дэлбэрээгүй бөмбөг олджээ

Дэлхийн хоёрдугаар дайны үеийн дэлбэрээгүй бөмбөг олджээ

Италийн По голд живсэн дэлхийн хоёрдугаар дайны үеийн тэсрэх бөмбөг олджээ. Итали улсад сүүлийн 70 жилийн турш тохиогоогүй ган гачиг нүүрлэн, гол ус ширгэсэн. По гол нь 650 км урттай боловч хэт хуурашилтын улмаас ширгэж, ёроолд нь байсан тэсрэх бөмбөг ийнхүү ил гарав.

Тэсрэх бөмбөгийн жин 450 кг. Италийн цэргийн албаныханы мэдээлснээр уг тэсрэх бөмбөгт 240 кг тэсрэх бодис агуулагдаж байжээ. Тэсрэх бөмбөг устгах мэргэжилтнүүд өчигдөр /2022.08.07/ хяналттай дэлбэрэлт зохион байгуулж, бөмбөгийг аюулгүй болгов. Энэ үйл ажиллагааг зохион байгуулахын тулд ойролцоох 3000 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. Зарим оршин суугч нүүхгүй гэж эсэргүүцэл илэрхийлсэн ч эцэстээ тэднийг ятгаж чадсан байна. Тус бүрийн агаарын орон зай, усан замын хөдөлгөөнийг ч бас богино хугацаанд хаасан.

По нь Альпийн баруун өмнөд хэсгээс Адриатын тэнгис хүртэл урсдаг Италийн хамгийн урт гол юм. Хиймэл дагуулын зургаас харахад ган гачгийн улмаас ширгэсэн голын гольдрол томрох төлөвтэй байна. Тус улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн гуравны нэгийг По голоос усалдаг. Тиймээс өнгөрсөн сард тус бүс нутагт онц байдал зарлажээ.

Ер бусын халуун үргэлжилж, хур тунадас бага байгаа тул Италийн хойд хэсэгт усны хомсдол нүүрлээд байна. Хур тунадас ороогүйн улмаас сүүлийн саруудад По голын урсгал татарч, далайн давстай ус гол руу нэвчиж, ургац сүйтгэж буйг тариаланчид мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж