Украины атомын үйлдвэр дахин дайралтад өртөв

Хуучирсан мэдээ: 2022.08.08-нд нийтлэгдсэн

Украины атомын үйлдвэр дахин дайралтад өртөв

Украины атомын үйлдвэр дахин дайралтад өртөв

Орос Запорожийн цахилгаан станцад халдсанаар гурван цацрагийн мэдрэгч гэмтэж, нэг ажилчин шархадсан тухай Украин Ням гаригт мэдэгдэв. Энэхүү халдлага нь цацрагийн гамшиг тохиолдох магадлалыг нэмэгдүүлэхээс сэрэмжлүүлэв.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Бямба гаригийн шөнө болсон халдлагыг  “Оросын цөмийн терроризм” хэмээн нэрлэжээ. Олон улсын хориг арга хэмжээг улам нэмэгдүүлсэн нь  Москва цөмийн салбар руу дайрах халдлагыг нэмэгдүүлсэн байна.  Украины тал Оросын сум станцын цахилгаан дамжуулах шугамд туссан гэж мэдэгдэв. Харин Оросын тал Украин захиргааны байр, ойролцоох газрыг сүйтгэсэн гэж мэдэгджээ. Запорожье атомын цахилгаан станц нь Европын хамгийн том цөмийн байгууламж юм.

Олон улсын атомын энергийн агентлагийн (ОУАЭА) ерөнхий захирал Рафаэль Гросси хохирлын тухай мэдээлэлд түгшиж байгаагаа илэрхийлж, “МАГАТЭ”-ийн шинжээчдийн багийг станцад яаралтай очиж үнэлэлт дүгнэлт өгөх, хамгаалалтад авахыг шаардсан байна.

Эх сурвалж: Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж