Солонгос бэлэн гоймонгийн экспорт түүхэнд байгаагүйгээр өсөв

Хуучирсан мэдээ: 2022.08.08-нд нийтлэгдсэн

Солонгос бэлэн гоймонгийн экспорт түүхэнд байгаагүйгээр өсөв

Солонгос бэлэн гоймонгийн экспорт түүхэнд байгаагүйгээр өсөв

Өмнөд Солонгосын бэлэн гоймонгийн экспортын хэмжээ энэ оны эхний хагаст түүхэн дээд хэмжээндээ хүрчээ. Солонгосын соёл хаа сайгүй улам алдаршиж, цар тахалтай холбоотойгоор гэрийн хоолыг хүмүүс төрөл бүрээр хийх болсонтой энэ нь холбоотой.

Өмнөд Солонгосын Гаалийн алба болон хүнсний үйлдвэрүүдийн мэдээлснээр, бэлэн гоймонгийн экспорт эхний зургаан сарын байдлаар 383.4 сая ам.долларт хүрчээ. Өнгөрсөн жилийн мөн үед бэлэн гоймонгийн экспорт 319.69 сая ам.доллар байсан. Экспортын хэмжээ 2015 оноос хойш өссөөр байсан бөгөөд цар тахлаас хойш улам нэмэгдсэн.

Covid-19 халдварын дэгдэлтийн ид үе буюу 2020 оны эхний хагаст экспорт өмнөх оны мөн үеэс 37.4 хувиар өсч байв.

Хятад улс солонгос бэлэн гоймонгийн хамгийн том зах зээл болсон бөгөөд тэнд 91.91 сая ам.долларын бүтээгдэхүүн борлогджээ. Үүний дараагаар АНУ 47.86 сая, Япон 30.32 сая ам.долларын борлуулалтаар удааллаа.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж