Яармагийн замд нүхэн гарц байгуулахтай холбоотойгоор замын хойд талын урсгалыг наймдугаар сарын 11-н хүртэл хаахаар төлөвлөсөн. Тэгвэл нүхэн гарц барих ажлыг түргэвчлүүлж, хаасан замыг хугацаанаасаа тав хоногийн өмнө буюу наймдугаар сарын 6-нд нээсэн талаар албаныхан мэдээлжээ. Тодруулбал,
- Наймдугаар сарын 1-11-ний хооронд зүүнээс баруун чиглэлийн,
- Наймдугаар сарын 11-22-ны хооронд баруунаас зүүн тийш чиглэсэн хөдөлгөөний зохион байгуулалтад тус тус өөрчлөлт оруулахаар төлөвлөж байв.
Харин өчигдөр буюу наймдугаар сарын 7-ноос урд талын урсгалын хөдөлгөөнийг хязгаарлан, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж байна. Иймд иргэд, жолооч та бүхэн энэ хугацаанд тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцож, явганаар хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар гарч хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу.
Мөн С.Амарсанаагийн гудамжны засвар, шинэчлэлийн хүрээнд “Макс Молл” их дэлгүүрийн баруун талын уулзвараас Энэбишийн өргөн чөлөө буюу Ахуйн Үйлчилгээний уулзвар хүртэлх замын зүүн талын урсгалын зорчих хэсэгт хучилт, хэвтээ тэмдэглэл хийж дуусгалаа. Мөн үргэлжлүүлэн явган хүний замыг засч байгаа бөгөөд уг ажлын хүрээнд Гранд плазагийн зүүн талын авто зам болон явган хүний замыг шинэчилж байгаа аж.
Түүнчлэн Цамбагараваас хойш Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо хүртэлх Дэнжийн замын засвар, шинэчлэлийн хүрээнд хучилт, хэвтээ тэмдэглэлийг хийж дуусчээ.
Б. УНДРАМ
Холбоотой мэдээ