Тайванийн засгийн газрын хяналтад байдаг зэвсэг үйлдвэрлэгч компанийн дэд дарга арлын өмнөд хэсэгт аялж явахдаа зүрхний шигдээсээр нас баржээ. Цэргийн мэдэлд байдаг Чун Шан хотын "Шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэн"-гийн орлогч дарга, 57 настай Оу Ян Ли-хсин өнгөрсөн Бямба гаригийн өглөө өмнөд Пинтунг мужийн нэгэн зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олдсон гэж тус хүрээлэнгээс мэдэгдэв.
Цагдаа нар хэргийн газарт очиход түүнийг зүрхний шигдээс болсон гэдгийг тогтоосон хэмээн Пинтунг дүүргийн цагдаагийн газрын дэд дарга Ван Чин-цун мэдэгдэв.
"Хяналтын камерын бичлэгийг шалгаж, зочид буудлын өрөөг судалсны дараа цагдаа нар цонхнууд нь хаалттай, ямар ч эвдэрсэн, зодоон хийсэн шинж тэмдэг хараагүй. Мөн Оу Янгийн биед ямар ч шарх олдсонгүй" гэж Ван мэдээлсэн байна.
Оу Янгийн гэр бүлийнхэн түүнийг зүрхний өвчтэй, стенттэй байсан гэжээ. Төрөл бүрийн пуужингийн бүтээн байгуулалтыг удирдаж байсан Оу Ян энэ оны эхээр тус хүрээлэнд ажиллаж эхэлсэн байдаг.
Эх сурвалж:Cnn
Холбоотой мэдээ