Гал түймрийн дуудлага 25 хувиар өсчээ | News.MN

Гал түймрийн дуудлага 25 хувиар өсчээ

Гал түймрийн дуудлага 25 хувиар өсчээ

Гал түймрийн дуудлага 25 хувиар өсчээ

Зуны улиралд гал түймрийн аюул, осол ихээр гардаг. Тэгвэл өчигдөр орой /2022.08.07/ Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах хогийн цэг шатсан гэх дуудлага ирсэн байна. Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн албан хаагчид шатаж байсан хогийн цэгийг 15 минут ажиллаж унтраажээ. Харин нийслэлийн хэмжээнд наймдугаар сарын 1-8-ны өдрүүдэд нийт 13 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдсэн байна.

Эдгээр гал түймрийн дуудлагаар нийт 400 сая төгрөгийн эд хөрөнгийг хамгаалж, утаажилтын бүсээс 25 иргэнийг аюулгүй гаргасан байна. Он гарсаар өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймэр 1223, ой, хээрийн түймрийн тав, аврах ажиллагааны 129 буюу нийт 1357 удаагийн дуудлага бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Тиймээс иргэд, аж ахуй нэгж байгууллагууд анхаарал болгоомжтой байж гал түймрийн аюулаас сэргийлнэ үү.

Д.Намуунцэцэг

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж