ОХУ, Франц, АНУ-ын удирдагчид ээлжлэн Африкийг зорьцгоов

Хуучирсан мэдээ: 2022.08.08-нд нийтлэгдсэн

ОХУ, Франц, АНУ-ын удирдагчид ээлжлэн Африкийг зорьцгоов

ОХУ, Франц, АНУ-ын удирдагчид ээлжлэн Африкийг зорьцгоов

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өчигдөр /2022.08.07/ Өмнөд Африкт хүрэлцэн иржээ. Айлчлалын зорилго нь Африк дахь ардчиллыг сүйтгэх гэсэн Оросын оролдлогыг эсэргүүцэх стратеги боловсруулах аж. Тэрбээр Африкийн гурван улсад айлчилна.

Африк тивд ойр ойрхон хугацаатай Орос, Франц, АНУ-ын төлөөлөгчид айлчиллаа. Энэ үйл явдлыг “Африкт шинэ хүйтэн дайн эхэлж байна” гэж “Democracy works” компанийн захирал Уильям Гумеде тодорхойлов. Тодруулбал, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн сард Африкийн Египет, Уганда, Этиоп, Бүгд найрамдах Конго улсуудад айлчилсан. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон мөн өнгөрсөн сарын сүүлээр Камерун, Бенин, Гвинейд айлчилжээ.

Түүнчлэн, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дарга Саманта Пауэр, НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайд Линда Томас Гринфилд нар Африкт айлчилсан.

Энтони Блинкен төрийн нарийн бичгийн даргаар томилогдсоноосоо хойш Африкт хоёр дахь удаагаа айлчилж байна. Тэрбээр анх 2021 оны арваннэгдүгээр сард АНУ-Африкийн харилцааг сэргээх, ардчиллын төлөөх амлалтаа харуулах зорилгоор айлчилж байв. АНУ нь Өмнөд Африкт чухал ач холбогдолтой хэд хэдэн санаачлагаас татгалзаж байсан тул Өмнөд Африкийн эрх баригчид Вашингтоныг найдваргүй түнш гэж харж байж болзошгүйг улс төр судлаач Йетс хэлжээ.

Эх сурвалж: FRANCE24

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж