Тансаг зэрэглэлийн “Balenciaga” брэнд нохойд хазуулсан, урагдсан мэт загвартай шинэ гутлуудаа худалдаанд гаргажээ. 603 ам.долларын үнэтэй “Paris high” кэт нь “Converse” загвартай төстэй харагддаг боловч ар хэсгээрээ онгорхой. Хар ба цагаан өнгөний сонголттой гарсан кэтнүүд аль хэдийнэ зарагдаад дуусчээ. Ким Кардашиан, Наоми Кэмпбелл, Николь Кидман, Дуа Липа, Хайли Бибер, Канье Уэст зэрэг алдартнууд брэндийг дэмжиж, худалдаж авчээ. Мөн нохойд хазуулж ноорсон мэт загвартай кэт 542 ам.доллар аж.
Энэ шинэ загварын кэттэй хослуулж өмсөх хувцаснуудыг ч мөн санал болгожээ. Үүнд, 1055 ам.долларын үнэтэй цамц, 784 ам.долларын гүйлтийн өмд, 2038 ам.долларын арьсан цүнх багтаж байна. Түүнчлэн, 337 ам.долларын мөнгөн бөгж, 392 ам.долларын цагираган ээмэгтэй хослуулахыг зөвлөжээ.
“Balenciaga” брэндийн сонирхолтой загварууд кэтээр тогтсонгүй. Хогны хар уутнаас санаа авсан гялгар хар материалтай цүнх 1773 ам.доллараар үнэлэгдэж байна. Хогны уут нэртэй уг цүнх хар, цагаан, цэнхэр, шар гэсэн дөрвөн өнгөөр худалдаанд гарчээ.
Тус брэндийн шинэ загварууд хүмүүсийн дунд олон асуулт үүсгэжээ. Тэд нийгмийн туршилт хийж байна уу, зүгээр олон нийтийг троллдож байна уу гэх сэтгэгдлүүд цахим сүлжээнд хөвөрч байна.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ