Нээлттэй ажлын байрны зар | News.MN

Нээлттэй ажлын байрны зар

Нээлттэй ажлын байрны зар

Нээлттэй ажлын байрны зар

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН

(МОНГОЛЫН МСС)

Дуусах цаг, огноо: 2022 оны 8 дугаар сарын 19ы 17.00 цаг

БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭРГЭЖИЛТЭН

Байгаль орчны мэргэжилтэн нь МСС-ийн байгаль орчин, нийгмийн үйл ажиллагааны зорилгыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах бөгөөд Монголын МСС-ийн Компакт гэрээгээр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн байгаль орчин, нийгмийн байдлын чиглэлээр шаардлагатай төлөвлөлт, зохион байгуулалтыг хийж, хяналт тавих үүрэгтэй. Ингэхдээ Байгаль орчин, нийгмийн менежментийн систем, түүний дотор зөвлөх, гүйцэтгэгч нарын Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайлан, Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө зэрэг баримт бичгийг чанар, агуулгын хувьд хянан, Мянганы сорилтын корпорац (МСК)-ын бодлого, МСК-ын байгаль орчны удирдамж, Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК)-ын гүйцэтгэлийн стандарт, Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмын дагуу боловсруулагдаж байгаа эсэхэд хяналт тавих үүрэгтэй. Байгаль орчны мэргэжилтэн нь байгаль орчин, нийгмийн үнэлгээний зорилтууд барилга угсралтын холбоотой гэрээ болон холбогдох бусад баримт бичгүүдэд тусгагдсан эсэхийг хянаж ажиллах бөгөөд эдгээр баримт бичгүүдийг Монголын МСС бусад холбогдох Засгийн газрын байгууллага, МСК-аас тавигдах шаардлагад нийцүүлэн чанарын өндөр түвшинд бэлтгэж ажиллана. Байгаль орчны мэргэжилтэн нь эдгээр төлөвлөгөө, баримт бичгийг боловсруулах ажилд туслалцаа чиглэл үзүүлэх бөгөөд эдгээр төлөвлөгөөний хэрэгжилтийг барилга угсралтын үед хангуулах ажилд хяналт тавина. Байгаль орчны мэргэжилтэн нь Байгаль орчин, нийгмийн үнэлгээний захиралд тайлагнана.

Үндсэн ажил үүрэг

  • Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаатай холбоотойгоор үүсэж болзошгүй байгаль орчин, нийгмийн гүйцэтгэл, менежментийн шаардлагуудыг хариуцан хэрэгжүүлэх гол мэргэжилтэн нь болж ажиллах.
  • Гэрээт гүйцэтгэгчдийн боловсруулсан Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайлан, Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь МСК-ын Байгаль орчны удирдамж, ОУСК-ын гүйцэтгэлийн стандарт, Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, газар зохион байгуулалт, усны нөөцтэй холбоотой байгаль орчны үнэлгээнд нийцэж байгаа эсэхийг хянах.
  • Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайлан, Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн болон төрийн захиргааны бүхий л шатны холбогдох байгууллага, сонирхогч талууд, зөвлөхүүд, болон гэрээт гүйцэтгэгч нартай хамтарч ажиллах.
  • Төсөл мөн түүнчлэн төслийн талбайн Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах, ингэхдээ төслийг хэрэгжүүлэх үед үүсэж болзошгүй байгаль орчин нийгмийн эрсдэл, нөлөөлөл, асуудлуудыг тухайлан анхаарах.
  • Компакт гэрээний Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөөнд байгаль орчин, нийгмийн эрсдэл, нөлөөллийг шийдвэрлэхэд зохистой бууруулах арга хэмжээг тусгах.
  • Холбогдох талууд, гүйцэтгэгчдээс шаардлагатай мэдээллийг гаргуулан авч МСК болон Монгол Улсын Засгийн газарт байгаль орчин болон нийгмийн үнэлгээний асуудлаар хүргүүлэх явцын тайланг нэгтгэн боловсруулах.
  • Төслийн хэрэгжилтэд уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл болон дасан зохицох байдлыг харгалзан үзэх.
  • Байгаль орчин болон нийгмийн үнэлгээний асуудлын хүрээнд Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагааны талбай дээрх экспертээр ажиллах.
  • Байгаль орчин, нийгмийн үнэлгээний захирлаас байгаль орчин, нийгмийн үнэлгээтэй холбогдуулан өгсөн бусад үүрэг даалгавруудыг гүйцэтгэх.

Шалгуур үзүүлэлт

Боловсрол:

  • Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан, байгаль орчны инженер, байгаль орчны төлөвлөлт, байгаль орчны эдийн засаг, байгаль орчны бодлого, газрын нөөцийн менежмент, байгалийн нөөцийн менежмент зэрэг чиглэлээр бакалаврын зэрэгтэй. Магистр болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно.

Ажлын туршлага:

  • Ижил төстэй төслүүдэд байгаль орчин, нийгмийн үнэлгээний зорилтууд тавин хэрэгжүүлж байсан, байгаль орчны чиглэлээр дор хаяж тав (5) орчим жил ажилласан.
  • Байгаль орчин, нийгмийн нөлөөлөл, эрсдэлийн удирдлагын чиглэлээр ажиллаж байсан.
  • Байгаль орчин, газар зохион байгуулалттай холбоотой Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэгжүүлэн ажиллаж байсан.
  • ОУСК, эсхүл ижил төстэй олон улсын байгууллагын байгаль орчин, нийгмийн үнэлгээний зарчим, стандартын талаар мэдлэгтэй.
  • Дотоодын болон олон улсын төсөл хөтөлбөрүүдэд олон чиглэл, салбарыг хамарсан баг болон байгууллагатай хамтран ажиллах чадвартай.
  • Microsoft Office програм хангамж сайтар эзэмшсэн, мөн MS Project зэрэг төслийн менежментийн програм хангамжийн анхан шатны мэдлэгтэй байх.

Хэлний мэдлэг:

  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш чадвартай) байх.

АЖЛЫН БАЙРАНД ХАМААРАХ ҮНДСЭН УР ЧАДВАР:

  • Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг ажлын тодорхой төлөвлөгөө болгон буулгах.
  • Нэгдмэл зорилгын төлөө багийн бусад гишүүдтэй уялдаа холбоотойгоор нягт хамтран ажиллаж, холбогдох талуудтай итгэлтэй, түншийн харилцаа тогтоох.
  • Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох.
  • Хэлэлцээ хийх өндөр ур чадвартай, итгэлийг төрүүлж, итгэлцлийг бий болгож чаддаг байх.
  • Зарчимч, үнэнч шударга, асуудлыг оновчтой шийдвэрлэх чадвартай, олон ажлыг зэрэг гүйцэтгэх чадвартай байх.
  • Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, зөв шийдвэр гаргах чадвартай байх

ХОЛБОГДОХ ХАЯГ:

Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), ажил горилох тухай захидал (“Cover Letter”), дипломын хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ. (АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).

Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй холбогдоно.

Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ажлын цагаар 7711-1710 утсаар авна уу.

Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж