Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэг улсын Ченнай хотноо үргэлжилж байна. Манай эрэгтэй, эмэгтэй багууд өчигдөр/2022.08.07/ ес дэх өргийн тоглолтуудаа хийлээ.
Монгол Улсын эрэгтэй шигшээ баг есдүгээр өрөгт Польшийн багтай учраа таарлаа. Манай багаас нэг болон гуравдугаар ширээнд суусан Г.Амартүвшин, С.Билгүүн нар тэнцсэн ч Б.Гүндаваа, С.Ган-Эрдэнэ нар ялагдал хүлээн нийлбэр дүнгээр 1-3 гэсэн харьцаатай тахим буулгалаа. Ингэснээр Ингэснээр эрэгтэй баг дөрвөн хожил, хоёр тэнцээ, гурван хожигдолтой нийт 10 оноотой 62 дугаар байрт бичигдэж байна.
Харин эмэгтэй баг өчигдөр Азербайжантай тоглолоо. Ширүүхэн өрсөлдөөний эцэст манай баг 1.5-2.5 гэсэн харьцаатай ялагдал хүлээв. А.Энхтуул, Б.Баярмаа нар хожигдож, Т.Мөнхзул тэнцэн Б.Мөнгөнзул өрсөлдөгчөө хожжээ. Ийнхүү тэд есөн өргийн дараах байдлаар 13 оноотой 11 дүгээр байрт бичигдэж явна.
Холбоотой мэдээ