Пелосигийн айлчлал “АСЕАН”-ы орнуудын толгойн өвчин болов

Хуучирсан мэдээ: 2022.08.08-нд нийтлэгдсэн

Пелосигийн айлчлал “АСЕАН”-ы орнуудын толгойн өвчин болов

Пелосигийн айлчлал “АСЕАН”-ы орнуудын толгойн өвчин болов

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Мягмар гаригт Тайваньд айлчилсан нь Хятад улсыг Пүрэв гаригаас эхлэн бүс нутгийн ойр орчимд галын сургуулилалт явуулахад хүргэв. Эдгээр сургуулилалт нь Тайванийн нутаг дэвсгэрт шууд сорилт болж байна.

Пелосигийн айлчлал тайваньчуудыг баярлуулсан ч бүс нутгийг бүхэлд нь аюулд оруулах хэмжээний Бээжингийн дургүйцлийг  хүргэв. Хурцадмал байдал нэмэгдсэн энэ үед "АСЕАН"-ы гадаад хэргийн сайд нар хамтран , АНУ, Тайвань, Хятадад хандан хамгийн их хүлээцтэй байж, өдөөн хатгасан үйлдлээс зайлсхийж, НҮБ-ын дүрэм, Зүүн өмнөд Азийн найрамдал, хамтын ажиллагааны гэрээ (TAC)-д тусгагдсан зарчмуудыг баримтлахыг уриалав. Хятадын ГХЯ-ны сайд Ван И наймдугаар сарын 4-ний Пүрэв гаригт Пномпеньд “АСЕАН”-ы орнуудын гадаад хэргийн сайд нартай уулзахын өмнөхөн энэ мэдэгдлийг нийтэлсэн байна.

Бүс нутагт хурцадмал байдал үүсч байгаа энэ үед “Хятад-АСЕАН”-ы уулзалтын үеэр Ванг өөрийн улс Зүүн өмнөд Азийн орнуудтай нягт харилцаа тогтоохыг хичээж буйг онцлон тэмдэглэжээ. Энэ  нь Хятад улс бүс нутагт нөлөөгөө бэхжүүлэх гэсэн оролдлого мэт харагдаж байна.  "АСЕАН"-ы сайд нарын бүлгийн хувьд Хятад нь улс төрийн ашиг хонжоо олохын тулд өр зээлээр далимдуулж байна гэж үзэн, буруутгаж байгаа аж. Хариуд нь Хятадын ГХЯ дээрх мэдэгдлийг "АСЕАН" хямралын үед Бээжингийн байр суурийг дэмжиж байгааг нотлох баримт болгон үзжээ.

Зүүн өмнөд Азийн орнууд Хятад-АНУ-ын сүүдэрт амьдрах дарамтыг удаан хугацаанд мэдэрсээр ирсэн. Гэхдээ Пелоси Тайбэйд айлчилсны дараах өдрүүдэд тус дарамт улам бүр хүчтэй байсан аж.  “АСЕАН”-ны хувьд олон улсын болон бүс нутгийн тогтворгүй байдал, зэргэлдээх бүс нутагт гарч буй  асуудлууд санааг нь зовоож буйг удаа дараа мэдэгдсэн байна.

Тэд ноцтой сөргөлдөөн, ил мөргөлдөөн болон том гүрнүүдийн дунд урьдчилан таамаглах аргагүй үр дагавар гарахаас эмээж байгаа аж. Мэдээжийн хэрэг, Зүүн Өмнөд Азийн засгийн газрууд Хятад, АНУ-ын харилцаа хурцадмал байдалд болгоомжтой хандаж байна. Учир нь Хятад-АНУ сөргөлдөөн нь бүс нутгийн бүх улс орнуудын ашиг сонирхлыг эрсдэлд оруулах өндөр магадлалтай юм.

Гэхдээ аюулгүй байдлаа бодолцон "АСЕАН" мэдэгдэлдээ Пелосигийн Тайваньд хийсэн маргаантай айлчлал болон Хятадын хариу үйлдлийг цохож, нэрлээгүй байна.  Харин “АСЕАН”-ы сайд нар “Энх тайван, тогтвортой байдал, аюулгүй байдал, хүртээмжтэй, хөгжлийн хамтын зорилгод олон талт байдал, түншлэл, хамтын ажиллагаа, энх тайван зэрэгцэн орших, эрүүл өрсөлдөөнийг дэмжихэд дэлхий дахинд мэргэн ухаан, хариуцлага нэн хэрэгтэй байна” гэж мэдэгдэлдээ тусгажээ. Учир нь томоохон гүрний мөргөлдөөний талбар болохыг хүсэхгүй нь тодорхой юм.

Нэмж дурдахад, Зүүн өмнөд Азийн гадаад хэргийн сайд нар Тайванийн асуудлаар үүсээд буй хурцадмал байдлыг намжаах арга замыг эрэлхийлж байна. “АСЕАН” энх тайван яриа хэлэлцээг дэмжихэд бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэж мэдэгдсэн юм. Үүнд   Мьянмар, Камбож, Лаос зэрэг Хятадтай ойр дотно харилцаатай орнууд оролцох хүсэлтэй байжээ. Хятадтай ойр дотно улс гэдгийн учир нь  “АСЕАН”-ы аль ч улс Тайванийг албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй юм.

Тайванийн эдийн засаг Хятадаас ихээхэн хамааралтай. “АСЕАН” нь 2022 оны эхний улиралд Хятадын гадаад худалдааны нийт 14.6 хувийг эзэлсэн. Үүгээр “АСЕАН” нь Хятадын хамгийн том худалдааны түнш хэвээр байгаа бол ЕХ болон АНУ хоёр, гуравдугаарт жагсчээ.  Пелосигийн айлчлалын нөлөө нь Тайвань болон “АСЕАН” -ы орнуудын аюулгүй байдал, эдийн засгийн ашиг сонирхолд аюул учруулж болзошгүй юм.

Зүүн өмнөд Азийн орнууд Хятад-АНУ-аас хол байхыг эрмэлзэж байна. Учир нь  хоёр их гүрний хоорондын өрсөлдөөнд аль нэг талыг сонгохыг хүсэхгүй байгаа аж.”АСЕАН”-ы орнууд Зүүн Өмнөд Азийн худалдаа, эдийн засгийн оролцооны хувьд АНУ-ыг аль хэдийн гүйцэж түрүүлсэн тул Хятадаас салгах гэсэн АНУ-ын геополитикийн амбицаас зайлсхийж магадгүй юм.

Эх сурвалж: The Diplomat

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж