Хайнань арал дээр 80 мянган жуулчин гацав

Хуучирсан мэдээ: 2022.08.08-нд нийтлэгдсэн

Хайнань арал дээр 80 мянган жуулчин гацав

Хайнань арал дээр 80 мянган жуулчин гацав

Хятадын эрх баригчид Covid-19-ийн дэгдэлтийг зогсоох арга хэмжээ авахаа зарласны дараа тус улсын аялал жуулчлалын алдартай бүс Хайнань арал дээр 80 мянга орчим жуулчин гацаад байна. Тодруулбал, Санья хотод Бямба гаригийн өглөөнөөс эхлэн нийтийн тээврийг түр зогсоож, хотын доторх иргэдийг хөдөлгөөнийг хязгаарлажээ. Гацсан жуулчид явахаасаа өмнө долоо хоног тэндээ байж, таван удаа шинжилгээ өгөх шаардлагатай. Саньяд байгаа бүх хүн болон долдугаар сарын 23-наас хойш тус хотод ирсэн хүмүүсийг Бямба гаригийн 18:00 цагаас хойш Хайнаниас гарахыг хоригложээ.

Элсэрхэг наран шарлагын газар, халуун орны ой мод, өндөр зэрэглэлийн зочид буудлуудаараа алдартай Хайнань арлыг Хятадын Хавай гэж нэрлэдэг. Өдийд Хайнань арлын аялал жуулчлалын оргил үе юм. Гэвч ийн оргил үетэй давхцан хөл хорио тогтоолоо. Нислэг хянадаг "Variflight" компанийн мэдээлснээр, Бямба гаригт нийт нислэгийн 80 гаруй хувь нь цуцлагджээ. Мөн галт тэрэгний хөдөлгөөн ч зогсов.

Санья хотын эрх баригчид жуулчдад төвөг удаж буйгаа хүлээн зөвшөөрч, зочид буудлын үнийг 50 хувь хямдруулах зэрэг арга хэмжээ авна гэжээ. Түүнчлэн Хайнаньд ирэхээр захиалга өгсөн байсан хүмүүсийн захиалгуудыг цуцлах ажлыг зохион байгуулж байна.

Хотыг өндөр эрсдэлтэй, дунд зэргийн эрсдэлтэй гэсэн хоёр бүсэд хуваасан. Тус хотод наймдугаар сарын 1-6-ны хооронд 827 тохиолдол бүртгэгдсэн. Нийт Хятад улсын хэмжээнд Бямба гаригт орон нутгийн 736 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс Хайнань аралд 240 батлагдсан тохиолдол, 173 шинж тэмдэггүй тохиолдол бүртгэгджээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж