Долоо хоногийн өрнийн зурхай 2022.VIII.08-VIII.14

Хуучирсан мэдээ: 2022.08.08-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2022.VIII.08-VIII.14

Долоо хоногийн өрнийн зурхай 2022.VIII.08-VIII.14

Хонь 

Долоо хоногийн эхээр ажил, гэр хоёрын хооронд хурцадмал байдал үүсч болзошгүй. Өөрийгөө болон өрөөлийг аз жаргалтай, тайван байлгахын тулд аливаа зүйлийн тэнцвэрийг хадгалахад анхаар. Эрч хүчтэй байх тул ажлаа цагт нь дуусгаж, өөртөө итгэх итгэл дүүрэн байна. Сонирхолтой үйл явдлууд өрнөх ба та түүгээр дамжуулж өөрийгөө илүү сайн таньж мэднэ. Хэнтэй нөхөрлөж, юунд хөрөнгө оруулалт хийх вэ гэдэгтээ анхаараарай. Хэцүү үед тань орхиж явсан хүмүүсийн хойноос шаналаад хэрэггүй. Харин ч илүү сайн нөхөрлөлд орон зай гаргаж өгч байна гэж ойлгоорой. Бизнес болон хувь хүний хөгжлийн хувьд чухал шийдвэр гаргаж магадгүй.

Үхэр 

Энэ долоо хоногт эерэг зүйлс олон тохиолдоно. Онц шаардлагагүй зүйлд мөнгөө зарцуулахаас зайлсхийж, хуримтлалаа нэмэгдүүлээрэй. Хуримтлалаараа хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийж магадгүй. Гэр бүлийн хүн тань бухимдаж, эрүүл мэндийн асуудалтай тулгарч болзошгүй. Та эерэг эелдэг байж, гэр орны асуудалдаа анхаарлаа хандуулаарай. Хамтран ажиллагсадтайгаа ойлголцож, төсөл даалгавруудаа амжилттай дуусгана. Цалингийнхаа хажуугаар урамшуулал авна гэдэгт найдаж болно шүү. Ойрын өдрүүдэд ажилтай холбоотой богино аяллууд хийж магадгүй. Долоо хоногийн сүүлийн өдрүүд таатай өнгөрнө.

Ихэр 

Энэ долоо хоногт эрч хүчтэй байж, юм бүхнээс таашаал авна. Ажлаас ч тэр, ар гэрийн амьдралаас ч тэр. Ажил амьдралаа зохицуулснаар таны өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Өөртөө ямар нэг эд зүйл, эсвэл гэртээ шинэ тавилга сэлт худалдаж авч магадгүй. Гэртээ завгүй байсан ч бүтээлч байдлаа алдалгүй, кино ший үзээрэй. Ах дүүсийн талаар сайн мэдээ дуулдана. Долоо хоногийн сүүлийн өдрүүд бага зэрэг тэвчээр шалгах нь. Зорилгодоо илүү төвлөрч, үр ашгаа дээшлүүл. Гэр бүлийнхнийхээ дэмжлэгтэйгээр хэцүү ажлын ард хялбархан гарна. Ямар ч нөхцөлд тэвчээртэй байх нь амьд үлдэх арга гэдгийг санаарай. Шинэ төсөл, бизнес эхлүүлж магадгүй.

Мэлхий 

Энэ долоо хоногт сөрөг хандлага бага зэрэг давамгайлна. Заримдаа уйтгартай, заримдаа тайван бус байж, нойрмоглоно. Дааж давшгүй их ачаа нуруун дээр тань байгаа мэт санагдаж бухимдаж магадгүй. Хэнээс ч их зүйл хүлээх хэрэггүй. Хэрэггүй зүйл хэт их мөнгө зарцуулж санхүүгийн хүндрэлд орохоос болгоомжил. Зарцуулалт болон хуримтлалын тэнвэрээ хадгалж чадахгүй байгаагаа анхаараарай. Аливаа үйлдэл хийхдээ долоо хэмжиж нэг огтол. Эс тэгвээс сүүлд нь харамсч, хохирогч болсон мэдрэмж төрж магадгүй юм. Долоо хоногийн сүүлээр нөхцөл байдал сайжирч, бүх зүйл хяналтад тань орно. Зорилгодоо анхаарлаа төвлөрүүлж, тусламж хэрэгтэй хүмүүст гар сунгаснаар таны нийгмийн байр суурь дээшилнэ.

Арслан 

Энэ долоо хоногт ажил төрөл амжилттай бүтнэ. Та алдагдлаа ашиг болгон хувиргах боломжтой байна. Ойрын ирээдүйд ашиг авчрах шинэ төсөлд хөрөнгө оруулж магадгүй. Одоо байгаа статусаа дээшлүүлэхийн тулд нийгмийн сүлжээгээ өргөжүүл. Ганц бие хүмүүс хосоо олж магадгүй. Харин гэр бүлтэй хүмүүс сайхан мэдээ сонсоно. Долоо хоногийн сүүлийн өдрүүд бага зэрэг тэвчээр шалгах нь. Өөрийгөө шүүмжилмээр санагдах ч энэ нь өөртөө итгэх итгэлийг бууруулахаас цаашгүй гэдгийг санаарай. Жолоо барихдаа анхааралтай байж, хол аяллаас зайлсхийхийг зөвлөж байна. Таны бардам зан хамаатан садантайгаа харилцах харилцаанд сөргөөр нөлөөлж магадгүй.

Охин 

Энэ долоо хоногт таныг эерэг гаригууд ивээж, аз жаргалтай, итгэл дүүрэн байна. Ажил дээрээ цагийг хөгжилтэй өнгөрүүлнэ. Зарим зүйл дээр хэт бардамнахаас болгоомжил. Бизнесээ өргөжүүлэх сайхан боломж гарч ирэх буюу танд туслах том хүнтэй танилцаж магадгүй. Ажил хайгсад тохирсон ажлаа олж чадна. Аливаа маргаанаас зайлсхийхийг зөвлөж байна. Маргааныг нөхөрлөлөөр шийдэж, хувийн амьдралдаа эв найрамдлыг баримтлаарай. Долоо хоногийн сүүлээр санхүүгийн байдал сайжирна. Алдагдлыг ашиг болгон хувиргах боломж гарч ирнэ. Карьераа өсгөхийн тулд шинэ зүйл сурч эхлэх, боловсрол эзэмшихэд тохиромжтой үе. Хайр дурлалын хувьд ганц бие хүмүүс ч, хостой хүмүүс ч азтай одтой байна.

Жинлүүр 

Өнгөрсөн долоо хоногийн эмх замбараагүй зүйлс энэ долоо хоногт цэгцэндээ орно. Ямар нэг шалтгаанаар зогссон байсан төслүүд дахин эхэлж, бизнесийн ашиг нэмэгдэнэ. Та шаргуу хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртэнэ. Шагнуулж ч магадгүй юм. Сэтгэл санаагаа амгалан байлгаж, бясалгал хийхийг зөвлөж байна. Сүм хийдэд очиж залбирах, хандив тусламжид гар сунгахад тохиромжтой. Багийн гишүүд тань танаас тусламж хүснэ. Долоо хоногийн сүүлээр ажил ихтэй завгүй байна. Таны тэвчээрийг олон удаа шалгах ч нөхцөл байдал ерөнхийдөө сайжирна. Өмнө нь оруулсан хөрөнгө оруулалт тань ашгаа өгнө. Гэр бүлийн амьдралаа сайн сайхан байлгахын тулд бардам зан, эгогоо дар.

Хилэнц 

Энэ долоо хоногт бага зэрэг сөрөг мэдрэмж давамгайлна. Эрүүл мэндийн асуудалтай тулгарч магадгүй. Эрсдэлтэй зүйлд хөрөнгө орулахгүй байхыг зөвлөж байна, эс тэгвээс алдагдалд ороход ойрхон байна. Аливаа асуудлаар маргаанд оролцохоос зайлсхий. Ахмад хүмүүсийн зөвлөгөөг дагавал таныг эвгүй байдлаас аврах болно. Долоо хоногийн сүүлээр нөхцөл байдал харьцангуй дээрдэж, бүх зүйлийг хяналтандаа оруулж эхлэнэ. Зардлаа хянаж, зохицуулалтаа зөв хийж хуримтлалаа нэмэгдүүлээрэй. Шинэ зүйл сурахад цаг хугацаагаа зарцуул. Зогсонги байдалд орсон байсан ажлууд шийдэгдэж, эмх цэгцэндээ орно. Ажил дээрээ амжилт гаргаж, хүмүүст хүндлэгдэнэ.

Нум 

Энэ долоо хоногт эерэг үйл явдлууд дүүрэн байна. Гэрийн ажил ихтэй завгүй байх ч энэ нь таныг аз жаргалтай болгоно. Хань ижилтэйгээ харьцах харилцаа тань сайжирна. Хайртай хүнтэйгээ аль болох их цагийг өнгөрүүлж, гэр бүлийн эв найрамдлаа бэхжүүл. Эрүүл мэнд сайн байна. Шинэ бизнес эхлүүлэхэд тохиромжтой. Хожим нь ашгаа өгөх хөрөнгө оруулалт хийж магадгүй. Долоо хоногийн сүүлээр бага зэрэг ядарч туйлдана. Бүх зүйл орвонгоороо эргэсэн мэт мэдрэмж төрж магадгүй. Аливаа шалтгааны улмаас бизнесийн төсөл тань зогсож магадгүй ч итгэлээ бүү алдаарай. Өрсөлдөгчөө сайн ажиглаж байхыг танд зөвлөж байна. Шинэ санаа гарга. Ахмадуудаас зөвлөгөө ав.

Матар

Энэ долоо хоногт эрүүл мэндтэй холбоотой асуудлууд шийдэгдэнэ. Орлого өсч, зарлага буурч, хуримтлал нэмэгдэнэ. Аливаа хуулийн маргаанд оролцсон бол ялах магадлалтай байна. Ажил дээр удирдлагадаа үнэлэгдэж, тушаал дэвшиж магадгүй. Аль эсвэл ажлаа солихоор төлөвлөж мэдэх юм. Хайртай хүнтэйгээ аз жаргалтай цагийг өнгөрөөнө. Ойр дотныхоо хүмүүсийн тусламжтайгаар хуримаа ч төлөвлөж магадгүй. Хэт их гоё сайхан зүйлийн хойноос хөөцөлдөх хэрэггүй, энэ нь таны карьерт сөргөөр нөлөөлнө. Долоо хоногийн сүүлээр сэтгэлээр унаж, уйтгарлаж магадгүй. Зорилгодоо анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байгаа бол чухал шийдвэр гаргахаас зайлсхий. Тэвчээртэй байж, хэрүүл маргаанаас хол бай.

Хумх 

Энэ долоо хоногт хүүхдүүдтэй холбоотой асуудлаар завгүй өнгөрч магадгүй. Хүүхдүүдтэйгээ ирээдүйн төлөвлөгөө, ажил мэргэжлийнх нь талаар ярилцаарай. Мөн тэдний ирээдүйд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хий. Шинэ зүйл сурч, карьераа ахиулахыг зөвлөж байна. Эс бол өөртөө итгэлгүй байдалд хүлүүлж, шинэ зүйл эхлүүлж чадахгүй шийдэмгий бус байдалд орно. Зөн совингоо дага. Долоо хоногийн сүүлээр гэр бүлийн гишүүддээ цаг зарцуулаарай. Бүтээлчээр цагийг өнгөрөө. Нэмэлт орлого олох боломж гарч ирнэ. Таныг аз жаргалгүй болгодог зарим нэг зан чанар байна. Тэдгээрийг хянаж, бясалгал хийхийг зөвлөж байна. Өөрийнхөө дотор хүнтэйгээ тэмцэх үе хааяа гарна. Хайртай хүмүүс илэн далангүй ярилцсанаар аз жаргалтай болно.

Загас 

Энэ долоо хоногт эргэн тойрныхоо бүх зүйлд сэтгэл дундуур байж магадгүй. Ингэснээр ажил үүрэгтээ анхаарал хандуулахгүй, хариуцлага алдах вий, болгоомжлоорой. Хөрөнгө оруулалт хийхээс зайлсхий. Эцэг эхийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуул. Ханьтайгаа харилцахдаа ч хэт их сэтгэл хөдлөлтэй байхаас болгоомжил. Өөртөө дүн шинжилгээ хийж, алдаагаа олохыг оролд. Найз нөхөдтэйгээ муудалцсан байсан бол маргаанаа нэг тийш нь шийдэж чадна. Долоо хоногийн сүүлээр бүх зүйл сайхан болно. Гэр бүлтэй холбоотой асуудал шийдэгдэж, аз жаргалтай, хөгжилтэй байна. Ажил дээрээ азтай байж, амжилтанд хүрнэ. Хосууд гэрлэх шийдвэр гаргаж магадгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж