БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2022.08.07-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилж байна

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилж байна

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад наймдугаар сарын 7-8-нд албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд хоёр орны импорт, экспортыг тогтвортой нэмэгдүүлэх, хилийн боомтын хүчин чадлыг сайжруулах, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг түргэтгэх, Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын төлөвлөлтийг харилцан уялдуулах, гурван талын Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжүүлэх төслүүд зэрэг тодорхой асуудлуудаар санал солилцож, тохиролцоонд хүрэхээр зорьж буйг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцолсон юм.

Айлчлалын үеэр Монгол, Хятадын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт-импортын гол гарц болох Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох төслийн хүрээнд хилийн төмөр замын техникийн нөхцөлийг тохиролцох санамж бичигт гарын үсэг зурна.

Ингэснээр хоёр улсын хилийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх эрх зүйн үндэс бүрдэх бөгөөд тус бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө оруулалт татах асуудлыг Талуудын төмөр замын суурь бүтэц эзэмшигч аж ахуйн нэгжүүд хариуцаж, ойрын хугацаанд эхлүүлэхээр төлөвлөж буй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж