Хятад улс Пелосид хориг тавьжээ

Хуучирсан мэдээ: 2022.08.07-нд нийтлэгдсэн

Хятад улс Пелосид хориг тавьжээ

Хятад улс Пелосид хориг тавьжээ

Бээжин, Вашингтоны хооронд хурцадмал байдал үүссэнтэй холбогдуулан Хятад улс Тайвань  дахь цэргийн сургуулилтаа эрчимжүүлэв. Мөн АНУ-ын спикер Нэнси Пелосигийн эсрэг хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ.

Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалын дараа Хятадын Гадаад хэргийн яам өнөөдөр түүний эсрэг хориг арга хэмжээ авахаа зарлалаа. Бээжин энэ айлчлалыг "дотоод хэрэгт нь  бүдүүлгээр хөндлөнгөөс оролцсон" гэж дүгнэсэн. Харин  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен тус айлчлалд цэргийн хариу арга хэмжээ авч буйг "илэн далангүй өдөөн хатгасан" гэж тодорхойлоод байна.

Пелосигийн айлчлал Хятад улсыг арлын эргэн тойрон дахь долоон бүсэд цэргийн сургуулилт явуулахад хүргэсэн бөгөөд сүүлийн хоёр өдөр 100 гаруй байлдааны онгоц, 10 байлдааны хөлөг онгоц оролцсон байна.

Эх сурвалж: Sky News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж