БНСУ Covid-19 нэмэгдэж байгаатай холбогдуулан мэдэгдэл гаргажээ

Хуучирсан мэдээ: 2022.08.07-нд нийтлэгдсэн

БНСУ Covid-19 нэмэгдэж байгаатай холбогдуулан мэдэгдэл гаргажээ

БНСУ Covid-19 нэмэгдэж байгаатай холбогдуулан мэдэгдэл гаргажээ

Өмнөд Солонгосын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас Covid-19-ийн халдвар хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан шинж тэмдэг илрээгүй боловч эмчийн дүгнэлтээр ойрын хавьтагч зэрэг хамаарал нь тогтоогдвол түргэвчилсэн шинжилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалд хамруулах боломжтой болгосон байна.

Энэ нь Covid-19-ийн шинжилгээ эрүүл мэндийн даатгалд хамрагддаггүйгээс тухайн иргэн төлбөрөө өөрөө төлж, энэ нь иргэдэд тодорхой хэмжээний дарамт болж байсныг хөнгөвчлөх зорилготой аж.

Covid-19-ийн шинжилгээ авах төвүүдэд дараах нөхцлийг хангаж буй хүн эрүүл мэндийн даатгалаараа шинжилгээ үнэгүй өгөх боломжтой юм байна. Үүнд:

  • 60-аас дээш насны өндөр настан
  • Гэр бүлийн хүн нь халдвар авснаас ойрын хавьтагч болох нь тогтоогдсон хүн
  • Шинжилгээ хийлгэх шаардлагатай талаар эмчийн тодорхойлолт авсан хүн
  • Гадаадаас ирсэн хүн
  • Түргэвчилсэн тестээр шинжилгээний хариу нь эерэг гарсан хүн

Харин хувийн шалтгаанаар буюу гадаадад зорчих зэрэг шаардлагаар шинжилгээ өгөх тохиолдолд шинжилгээний төлбөрийг өөрөө төлнө. Иймд БНСУ-ын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэд дээрх шаардлагыг хангаж буй эсэхээс шалтгаалан үнэ төлбөргүй шинжилгээ өгөх боломжтойг юм. Харин гадаадаас богино хугацаагаар ирж буй иргэд нисэх буудалд өгөх боломжтой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж