Шатар: Эрэгтэй баг Японыг, эмэгтэй баг Унгарыг тус тус хожив

Хуучирсан мэдээ: 2022.08.07-нд нийтлэгдсэн

Шатар: Эрэгтэй баг Японыг, эмэгтэй баг Унгарыг тус тус хожив

Шатар: Эрэгтэй баг Японыг, эмэгтэй баг Унгарыг тус тус хожив

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэг улсын Ченнай хотноо үргэлжилж байна. Манай эрэгтэй, эмэгтэй багууд өчигдөр/2022.08.06/ найм дахь өргийн тоглолтуудаа хийлээ.

Монгол Улсын эрэгтэй шигшээ баг наймдугаар өрөгт Японы багтай учраа таарч, ээлжит ялалтаа байгууллаа. Манай багаас Д.Батсүрэн, Б.Гүндаваа, С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ нар ялалт байгуулснаар 4-0 гэсэн харьцаатай өрсөлдөгчөө буулган авав. Ингэснээр эрэгтэй баг дөрвөн хожил, хоёр тэнцээ, хоёр хожигдолтой нийт 10 оноотой 44 дүгээр байрт бичигдэж байна.

Харин эмэгтэй баг өчигдөр Унгарын багтай тоглолоо. Ширүүхэн өрсөлдөөний эцэст манай баг 2.5-1.5 гэсэн харьцаатай ялалт байгуулав. Манайхаас Т.Мөнхзул, Б.Мөнгөнзул нар ялалт байгуулж, А.Энхтуул тэнцэн Б.Баярмаа ялагдал хүлээжээ. Ийнхүү тэд найман өргийн дараах байдлаар 13 оноотой долдугаар байрт бичигдэж явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж