Халдвараас шалтгаалж Эрээн хилээ түр хугацаанд хаасан

Хуучирсан мэдээ: 2022.08.07-нд нийтлэгдсэн

Халдвараас шалтгаалж Эрээн хилээ түр хугацаанд хаасан

Халдвараас шалтгаалж Эрээн хилээ түр хугацаанд хаасан

Эрээн хотын засаг захиргаанаас хилийн төлөөлөгчөөрөө дамжуулан Монголын Замын-Үүдийн хилийн төлөөлөгчид хандаж,  Эрээний хилийг түр хугацаагаар хаах болсныг энэ долоо хоногт мэдэгдсэн.  Хятадын талаас Эрээн хотод covid-19-ийн халдварын тархалт,  нөхцөл байдал хүндэрсэн гэж үзсэн тул ийнхүү хилийн түр хугацааны хориг тавихаар болсон байна. Өөрөөр хэлбэл, Монголын талаас биш Хятадын зүгээс цар тахлаас болж ийм арга хэмжээ авч байгаа аж. Мөн Монголын ачаа тээвэр, импортын бараа бүтээгдэхүүн Бичигтийн боомтоор хэвийн орж ирж байгаа аж.

COVID-19-ИЙН ТОХИОЛДОЛ ИХЭСЧ БАЙГАА Ч ДУНДЫН ТЭЭВРИЙГ ЗОГСООХГҮЙ

Эрээнд халдварын тохиолдол бүртгэгдэж, цар тахлын улмаас хөл хорио тогтоох эрсдэлтэй байгаа талаар тус улсад байгаа монголчууд цахим хуудастаа бичиж буй. Тодруулбал, халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, зах, худалдааны төвийг хааж магадгүй учраас хүнсний захуудын ачаалал долдугаар сарын 20-ноос хойш нэмэгджээ. Тиймээс хил хааж магадгүй гэх мэдээлэл гарч байна. Энэ талаар Монгол дахь Хятадын Элчин сайдын яамнаас дараах мэдээллийг өгсөн юм.

ЭСЯ-наас өгсөн мэдээллээр Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн Гол аймгийн Эрээн боомтод Covid-19 халдварын тохиолдлууд бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор дотоод хязгаарлалт тодорхой хэмжээнд тогтоосон.  Тус хотод долдугаар сарын 30-ны өдөр халдвар бүртгэгдэж, хөл хорио тогтоогоод байна.

Долдугаар сарын 31-ний өдөр бүх нийтийн шинжилгээ авсан. Долоо хоног бүрийн  шинжилгээний хариунаас шалтгаалж хөл хорионы хугацааг хэрхэхийг шийднэ.

Харин Гадаад Харилцааны Яамнаас тодруулж асуухад "Эрээн хотод халдвар бүртгэгдсэн. Гэхдээ дундын тээврийг зогсоохгүй, явуулъя гэж хоёр тал ярилцаж байна" гэсэн мэдээллийг өглөө.

Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар тэг цэгийн чингэлэг тээврийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа бөгөөд цаашид өвчний байдал хүндэрсэн ч ачаа тээврийг тасалдуулахгүй байх арга хэмжээг урьдын адил авах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж