ХӨСҮТ сармагчны цэцгийг илрүүлэх оношлууртай болжээ

Хуучирсан мэдээ: 2022.08.07-нд нийтлэгдсэн

ХӨСҮТ сармагчны цэцгийг илрүүлэх оношлууртай болжээ

ХӨСҮТ сармагчны цэцгийг илрүүлэх оношлууртай болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс сармагчны цэцэг өвчин олон улсад гэнэт бүртгэгдэж эхэлсэн. Өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд энэ төрлийн халдварт өвчнийг түрүүлж оношилж, мэдээлээд явж байгаа. Монгол Улс бол Номхон далайн баруун бүст харъяалагддаг. Энэ бүс нутгийн улс орнуудад тус халдварт өвчин бүртгэгдсэн.

Сармагчны цэцэг өвчин Африкийн бүс нутагт байнга бүртгэгддэг буюу нутагшмал өвчин. Гэтэл одоо зөөвөрлөгдөж, Австрали, Европын улсуудад халдвар бүртгэгдэж байгаа нь өвөрмөц тохиолдол болж байна гэж ДЭМБ үзэж буй.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар, Номхон далайн бүс нутагт сармагчны цэцэг өвчин тархах эрсдэл дунд зэрэг гарсан. Харин ХӨСҮТ, ЭМЯ, ЗӨСҮТ, НЭМҮТ, Гаалийн ерөнхий газрын хорио цээрийн газар, бэлгийн замын халдварт өвчний тандалт судалгааны алба гээд бүрэн бүрэлдэхүүнээр эрсдлийн үнэлгээг гурван удаа хийсэн.

Дотоодод хийсэн гурван үнэлгээний хоёр эрсдэлийн үнэлгээгээр Монголд сармагчны цэцэг өвчин зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл өндөр байна.

Одоогоор энэ төрлийн халдварт өвчинд хийх вакцин гэж тусгайлан заагаагүй. Сармагчны цэцэг өвчнөөс сэргийлж салхин цэцгийн эсрэг вакцин хийнэ гэж зарим хүн ойлгож байна. Гэхдээ тус вакцин нь товлолт учраас бүх хүнд хийх боломжгүй. Сармагчны цэцэг өвчний тохиолдол дэлхийн нутагшмал бус улс орнуудад бүртгэгдсэнээс хойш Монгол Улс тандалт, эмчилгээ, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахаар ажиллаж байна гэдгийг мэдээлсэн.

Энэ хүрээнд Япон улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн (NIID)-ээс ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторид сармагчны цэцэг PM өвчнийг илрүүлэх 600 оношлуурыг хүлээлгэн өгчээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сармагчны цэцэг өвчнийг олон улсын хэмжээний Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж өнгөрсөн долдугаар сарын 23-ны өдөр зарлаад буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж