“Хүрээ цам нь дэлхий дахинд өв уламжлалаа танилцуулах зорилготой наадам”

Хуучирсан мэдээ: 2022.08.07-нд нийтлэгдсэн

“Хүрээ цам нь дэлхий дахинд өв уламжлалаа танилцуулах зорилготой наадам”

“Хүрээ цам нь дэлхий дахинд өв уламжлалаа танилцуулах зорилготой наадам”

Даншиг наадам Хүрээ цам 2022 шашин соёлын наадам хүй долоон худагт өчигдөр /2022.08.06/ нээлтээ хийсэн. Монголын шашин соёлын тус наадам хамгийн сүүлд цар тахлаас өмнө 2020 онд Гандантэгчинлэн хийдэд болж байв. Уламжлал ёсоор жил бүр өргөн цар хүрээтэй зохион байгуулдаг тус наадмыг тухайн үед Батцагаан дуганд тэмдэглэж байсан бол энэ жил илүү өргөн хүрээнд хүй долоон худагт тэмдэглэх аж.

Хүрээ цамын хөтөлбөрт морь уралдах, бөх барилдах, сур харвах тэргүүтэй олон үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай.

Хөтөлбөр, арга хэмжээнээс гадна жахар цамын хурлыг сүсэгтэн олонд хурах юм. Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт болдог Хүрээ цамын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог төдийгүй цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх, шашин соёлын үзэсгэлэн худалдаа зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм байна.

Энэхүү наадам нь Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан өвөрмөц онцлогтой наадам. Тиймдээ ч аялал жуулчлалыг хөгжүүлэх нэг боломж гэж үздэг байна.

Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц “Их хүрээний XV хамба Номун хаан, Дээрхийн гэгээн дөрөвдүгээр Богдын үүтгэсэн Их хүрээ цамын биет болон биет бус соёлыг хамгаалах, сүсэгтэн олны эгээрэл хүслийг хангах, улс орныхоо шашин соёлыг бэхжүүлэх, дэлхий дахинд нандин өв уламжлалаа танилцуулах эрхэм зорилго бүхий наадам юм” гэдгийг онцлов.

Бурханы шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог аж.

Хүрээ цамын ёслолыг Гандантэгчэнлин хийдийн эрдэмт хуврагууд 1999 оноос уламжлал дэг ёсны дагуу сэргээн туурвисан байна. Түүнээс хойш өдгөөг хүртэл жил бүр дэглэсээр иржээ. Цамын үеэр Очирваань бурхан, уран хошин, инээдмийн дүр бүхий цагаан өвгөн мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох Хангарьд, Гахай, Нохой, Хөх өвгөн бүжин наадна. Шашин соёлын баярт 120 гаруй цамчин оролцож байна. Цам нь хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй бэлгэдлийг уран яруу хөдөлгөөнөөр үзүүлдэг онцлогтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
156
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж