Хойд Солонгос Орост цэргийн тусламж санал болгов

Хуучирсан мэдээ: 2022.08.07-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос Орост цэргийн тусламж санал болгов

Хойд Солонгос Орост цэргийн тусламж санал болгов

ОХУ-ын Украинд түрэмгийлэх оролдлогыг дэмжихийн тулд Хойд Солонгос 100 мянган цэрэг илгээх санал тавьсан гэж Оросын төрийн телевиз мэдэгдлээ. Хойд Солонгосын  цэргийн тусламж үзүүлэх саналыг тэр даруй шалгах боломжгүй байсан ч Оросын батлан ​​хамгаалахын шинжээч Игорь Коротченкод тус мэдэгдэл очсон байна.

"Хойд Солонгосоос 100 мянган сайн дурынхан ирж, мөргөлдөөнд оролцоход бэлэн байгаа гэсэн мэдээлэл байна" гэж Коротченко Оросын нэгдүгээр сувагт мэдэгдэв.

"Хэрэв Хойд Солонгос Украины фашизмтай тэмцэх олон улсын үүргээ биелүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлбэл бид зөвшөөрөх ёстой" гэж Коротченко ярьжээ. ОХУ-ын хэд хэдэн дагуул улс "сайн дурын" хүч гэж нэрлэгдэх хүчээ гаргаж байгаа үед Хойд Солонгос тусламж үзүүлэх болов. Энэ нь барууны зарим тагнуулын шинжээчид Владимир Путинд ОХУ-ын нутаг дэвсгэрт олныг дайчлах улс төрийн хөрөнгө дутмаг байгааг илтгэж байна гэх дүгнэлт гаргажээ.

Эх сурвалж: NewYork Post

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
78
ЗөвЗөв
32
ТэнэглэлТэнэглэл
28
ХахаХаха
10
ГайхмаарГайхмаар
9
ХарамсалтайХарамсалтай
6
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж