АНУ Хятадын хилийн ойролцоо цэргийн сургуулилалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.08.07-нд нийтлэгдсэн

АНУ Хятадын хилийн ойролцоо цэргийн сургуулилалт хийнэ

АНУ Хятадын хилийн ойролцоо цэргийн сургуулилалт хийнэ

АНУ Өмнөд Азийн газар нутагт Энэтхэгтэй хамтарсан цэргийн сургуулилалт хийхээр болов. Тус газар нь Хятадын хилээс 100 км хүрэхгүй зайтай аж. Цэргийн сургуулилалт ирэх аравдугаар сарын дундуур Энэтхэгийн Уттаракханд мужийн Аули хотод 10 мянган фут өндөрт явагдана. Ингэснээр өндөр уулын байлдааны сургуулилалтад гол анхаарлаа хандуулна гэж Энэтхэгийн армийн ахлах офицер мэдэгдсэн байна.

Аули нь Энэтхэг, Хятадын маргаантай хилийг заагласан  хяналтын шугамаас (LAC) 95 км-ийн зайд оршдог. Энэхүү сургуулилалт нь "Юд Абхьяс" буюу "Дайны дадлага" гэгддэг жил бүрийн 18 дахь удаагийн хамтарсан сургуулилалтын нэг хэсэг болох юм.

Гималайн нуруунд 2020 оны зургадугаар сард хилийн хоёр улсын цэргүүдийн хооронд цуст мөргөлдөөн гарсан. Энэтхэгийн 20 цэрэг, Хятадын дөрвөн цэрэг амиа алдсанаас хойш Энэтхэг, Хятад хоёр улсын харилцаа хурцадсан юм. Хятад улс хилийн дагуу орших Пангонг Цо нуурыг дайран гүүр барьж байгаа нь сүүлийн үед хурцадмал байдлыг улам хүндрүүлсэн байна. Энэтхэгийн засгийн газар үүнийг "хууль бус эзлэн түрэмгийлэл" гэж буруушаажээ. АНУ-ын армийн Номхон далай дахь командлагч генерал Чарльз Флинн энэ онд Энэтхэгт айлчлах үеэрээ маргаантай хилийн ойролцоо Хятад улс цэргийн хүчээ төвлөрүүлж байгаа нь түгшүүртэй зүйл гэж тодорхойлсон байна. Хамтарсан сургуулилалтын талаар АНУ-ын Батлан ​​хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч “CNN”-д ярихдаа, Энэтхэгтэй түншлэх нь "Энэтхэг-Номхон далайн чөлөөт, нээлттэй бүсийг бий болгох бидний хамтын алсын харааны хамгийн чухал элементүүдийн нэг" гэсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж