Оросын пуужингийн эрдэмтэн эх орноосоо урвасан хэргээр баривчлагдав

Хуучирсан мэдээ: 2022.08.07-нд нийтлэгдсэн

Оросын пуужингийн эрдэмтэн эх орноосоо урвасан хэргээр баривчлагдав

Оросын пуужингийн эрдэмтэн эх орноосоо урвасан хэргээр баривчлагдав

Хэт авианы нислэгээр мэргэшсэн Оросын тэргүүлэх эрдэмтэн эх орноосоо урвасан хэргээр Баасан гаригт баривчлагдсан тухай Оросын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбар дахь онолын болон хэрэглээний механикийн хүрээлэнгийн захирал, доктор Александр Шиплюк нь  эх орноосоо урвасан хэргээр баривчлагдсан  гурав дахь эрдэмтэн болж байна.

Шиплюкийг Москвагийн Лефортово дахь урьдчилан хорих төвд хорьсон гэж тус хүрээлэнгийн шинжлэх ухааны захирал Василий Фомин Оросын "ТАСС" агентлагт мэдээлжээ. Түүнийг баривчлахаас өмнө хэт авианы пуужинтай холбоотой улсын нууц мэдээллийг шилжүүлсэн хэрэгт сэжиглэгдэж буй тус хүрээлэнгийн ахлах судлаач Анатолий Масловыг зургадугаар сарын 27-нд баривчилсан байна.

Тус хүрээлэнгийн вэб сайтад мэдээлснээр, Шиплюк нь хэт авианы нөхцөлийг дуурайлган загварчлах зорилгоор бүтээгдсэн өвөрмөц салхин туннел бүхий технологийн лабораторийг удирддаг байжээ.

Өмнө нь зургадугаар сарын 30-нд Новосибирскийн Советский дүүргийн шүүхээс өөр нэг эрдэмтэн, Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Лазер физикийн хүрээлэнгийн судлаач Дмитрий Колкерийг баривчилсан юм. Колкерийг Хятадын аюулгүй байдлын албатай хамтран ажилласан гэх үндэслэлээр эх орноосоо урвасан хэргээр саатуулагдсан тухай Ройтерс агентлаг мэдээлсэн байна. Хорт хавдрын дөрөв дэх шатандаа оношлогдсон Колкерийг урьдчилан хорих төвөөс шилжүүлж байх үед нас барсан аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж